Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 шинэ тохилдол бүртгэгдлээ /01.12/

2021-01-12 Нийгэм 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задлат танилцуулбал,

БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.

БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.

ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.

Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 43 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,456 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 427 байгаа” гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Дотоодын 956 халдварыг танилцуулбал /2020.01.12/

Улаанбаатар хотод-630/сүүлийн 24 цагт 14 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.12/

ХӨСҮТ-24

Цэргийн төв эмнэлэг-17

Сэлэнгэ аймагт-19

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27

Говьсүмбэр аймагт-2

ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...