“Хөвсгөлд 100 гаруй удаа давтан газар хөдлөлт болоод байна”

2021-01-12 Дэд онцлох 0

Хөвсгөл аймагт өнөөдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Нэгдүгээр сарын 12-ны өглөө 05.32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 27 км-ийн зайд 6.5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Хамгийн сүүлийн мэдээллээр тэнд 100 гаруй удаа давтан хөдлөлт болоод байна. Магнитуд нь тав хүрсэн газар хөдлөлт дөрвөн удаа, дөрөв хүрсэн хөдлөлт 14 удаа болоод байна. Тухайн бүс нутагт ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд болж байсан.

Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хотод хөрсөн дээр 3-4 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн. Барилга байшингийн өндөршил, сууринаас хамаарч газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд янз бүрээр мэдрэгдсэн байна.

Иргэд газар хөдлөлтийг мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл хэлж байна. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн.

Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх аргачлалыг бид цаашид боловсронгуй болгоно” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас г

2021-01-21

Тэдний шийдвэр, үйлдлүүд вирусээс ч илүү биднийг цочроосоор…

Гуравхан минут гутлаа өмсөхийг нь хүлээж болсонгүй юу?  Өчигдөр шөнийн сар асар удаан саатав бололт

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...