Бүтээлч компаниуд дараах аргуудыг ашиглан ажилд авч байна

2021-01-12 Зөвлөгөө 0

Чадварлаг ажиллах хүчинтэй болмоор байна уу. Тэгвэл үүнийг нэг уншаад үзээрэй.

Тэртээ 1998 онд гарсан нэгэн судалгаагаар өмнөх ажлын туршлага бол ирээдүйн амжилтыг тодорхойлох хамгийн сул хүчин зүйл гэж тогтоосон байдаг. Тэгтэл яагаад бид одоог хүртэл өмнөх ажлын туршлагыг хамгийн ихээр чухалчилдаг юм бэ?

Энэ бол ямар ч утгагүй зүйл шүү дээ.

Утгатай зүйл нь юу вэ? Гэвэл ажилтан шалгаруулж авах арга барилаа тасралтгүй шинэчлэх явдал бөгөөд “Tesla, Accenture, LinkedIn” гэх мэт олон өөр компаниуд яг энэ зарчмаар ажиллаж байгаа билээ.

Тодруулбал эдгээр компаниуд ажлын анкет, CV-г бүхэлд нь хаясан бөгөөд оронд нь ажил горилогч нь үнэхээр албан тушаалдаа тохирч, амжилт үзүүлж чадах эсэхийг тодорхойлж өгөх хиймэл оюун ухаант технологийг илүүд үзэх болжээ.

Жишээ нь “Tesla”, “Accenture”, “LinkedIn” зэрэг компаниуд “Pymetrics” хэмээх хэрэгслээр дамжуулан өөрт тохирсон ажилчдаа олж байгаа аж. “Pymetrics” бол неврологийн шинжлэх ухаанд суурилан бүтээсэн 30 минутын тоглоомыг хүнд тоглуулж тухайн хүний сэтгэн бодохуйн болон сэтгэл хөдлөл, оюун ухааны чадамжийг үнэлдэг академик үйл явц юм.

Өөрөөр хэлбэл ажил горилогч оньс таавар, асуултад хариулж оюун ухааны сорилтод орох бөгөөд эцэст нь тухайн ажил горилогчийн асуудал шийдвэрлэх чадвар, нэг дор олон үйлдэл хийх чадвар болон түүний хандлагыг тогтоодог хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтоодог аж.

Энэ арга яагаад үнэхээр гайхалтай вэ? Гэвэл тоглоомын хариу нь ажил горилогч хүссэн ажлын байрандаа томилогдоод компанийн тань чадварлаг ажилчидтай харьцуулахад хир амжилт үзүүлэх боломжтойг тооцоолон гаргаж ирдэгт л байгаа юм. Нэг ёсондоо ажил горилогчийн чадвар таны шилдэг ажилтны хажууд хэр зэрэг байгааг харах боломжтой гэсэн үг.

Мэдээж заавал ганцхан Pymetrics-ийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. “Pat Murray” зэрэг компаниуд ажлын туршлагаас илүү тухайн хүний хүсэл зоригийг илүүд үздэг.

Өмнө нь юу хийдэг байсан, хаанаас ирсэн байх нь тэдэнд тийм ч чухал биш бөгөөд хамгийн гол нь юм хийж бүтээх хүслээр ундарсан байх нь л хамгийн гол гэж тэд үздэг. Мэдээж авьяас чадвар чухал хэдий ч түүнээс илүү амжилтаар өлсгөлөн яваа хүн хамгийн их юмыг хийж бүтээх өндөр магадлалтай хүмүүс байдаг гэж зарим ажил олгогчид үздэг ажээ.

“CSC Generation”-ийн гүйцэтгэх захирал Justin Yoshimura ажилд тохирох зөв хүнээ олох өөрийн гэсэн арга барилыг (Pymetrics-тэй ижил) боловсруулжээ. Тэр ч мөн адил өмнөх туршлагаас илүү өлсгөлөн хүн илүү хэрэгтэй гэж үздэг юм байна.

Тэрээр “Ажилгүйдлийн төвшин эрс буурсан байгаа тул чадварлаг ажилчдын эрэлт хэрэгцээ маш өндөр төвшинд ирсэн байна.

Үүнээс үүдэн компаниуд ажлын арвин туршлагатай чадварлаг ажил горилогчдыг өндөр цалингаар булаацалдаж байгаа билээ. Чухам эндээс л бид тэс өөр аргаар ажилтан авах ёстойг ойлгосон. Өмнөх ажлын туршлагагүй ч гэлээ амжилт үзүүлэх магадлалтай хүмүүсийг олж харах явдал.” Хэмээн ярьсан удаатай.

“CSC Generation” ажил горилогчийн бүтээлч байдал болон аливааг нэвт шувт харах чадварыг хиймэл оюун ухаанд програмчилсан асуултуудын тусламжтайгаар үнэлж гаргадаг байна. Асуултуудаас дурдвал:

1. Эцэг эх тань ямар ажил эрхэлдэг байсан вэ?

2. Дэлхий ертөнцийн талаарх бусадтай санал зөрчилддөг таны үзэл бодол?

3. Таны их сургуулийн төлбөрийг хэн төлсөн вэ?

4. Амьдралдаа гаргасан хамгийн том алдаа тань юу вэ?

5. Та яагаад ажлын цаг нь урт, цалин нь бага манайх шиг компанид ажилд орохыг хүссэн юм вэ?

Зарим асуулт нь энгийн л нэг ажлын ярилцлагын асуулт шиг харагдаж байж болох ч сайн бодоод үзвэл цаанаа ихийг харуулж мэднэ. Жишээ нь хэрэв та их сургуулийнхаа төлбөрийг өөрөө төлсөн байлаа гэж бодоход ажил олгогч таныг хичээл сургууль болон ажил амьдралаа зэрэг зохицуулж сурсан байна гэж дүгнэх бөгөөд бусад залуу хүмүүс наргиж цэнгэж байхад та ажиллаж, хөдөлмөрлөж өөрөөр хэлбэл зугаа цэнгэлийг түр хугацаанд хойш нь тавихаа мэддэг хүн байна гэж сэтгэгдэл төрүүлэх болно.

Гэхдээ хамгийн чухал нь: Та төлбөрөө өөрөө төлсөн бол та үнэхээр сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн байна. Иймээс та үнэхээр юм хийж бүтээхийн тууль болж, амжилтаар өлссөн хүн байна гэдгийг гэрчлэх юм.

Өлсгөлөн хүн ажилтанд хүрэхээс нааш цаддаггүй. Үргэлж өөд мацаж, үргэлж урагш алхаж байдаг. Тэд мундаг харагдах гэж илүү цагаар ажилладаггүй харин үзүүлээд өгөхийн тулд л тэгдэг. Таны компанид юу болох, юу болохгүй байгааг тэд үргэлж бодож эргэцүүлж, компанийн үйл ажиллагааг илүү үр бүтээмжтэй болгох зүйлсийг гараасаа гаргадаг. Мөн дэргэдэх хүмүүстээ үлгэр дууриалал болдог.

Тиймээс өлсгөлөн хүмүүс хамгийн сайн ажилтан болдог. Нэмж сонирхуулахад сайн ажиллах хүчинг бүрдүүлэхэд өөр ямар арга механизм хамгийн үр дүнтэй байдгийг мэдэх үү? – Төрөлжүүлэлт.

Хүйсийн харьцаа болон гарал угсаанд нэг их ач холбогдол өгөхгүй байсан цагт чадварлаг ажиллах хүчин бүрдэх гол орчин нөхцөл үүсэх боломжтой болдог. Үнэтэй, алдартай их сургуульд явсан гэдгээр нь ялгаж авахаа больсноор нийгэм эдийн засгийг солонгоруулахад ч ач холбогдол үзүүлнэ.

Musk, Murray, Yoshimura гэх мэт лидерүүд үнэнтэй санал нэг байна: “CV-ний үе өнгөрсөн. Хамгийн шилдэг ажиллах хүчнийг хүсэж байвал тэднийг олж илрүүлэх хамгийн шинэлэг арга барилыг нэвтрүүл”.

Стив Жобс: “Өлсгөлөн бай. Бүдрэхээс бүү ай.”

 

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...