“Ачтан” эмнэлгийн голомт болоод БГД-ийн 4, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлуудын хөршүүд зэргээс нийт 13 тохиолдол шинээр илэрчээ /01.13/

2021-01-13 Нийгэм 0

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 12-ны өдөр улсын хэмжээнд 16,975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

“Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.

БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн.

Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.

БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэж, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 байгаа” гэв.

Дотоодын 969 халдварыг танилцуулбал /2020.01.13/

Улаанбаатар хотод-643/сүүлийн хоногт 13 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.13/

ХӨСҮТ-24

Цэргийн төв эмнэлэг-17

Сэлэнгэ аймагт-19

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27

Говьсүмбэр аймагт-2

ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...