С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажлыг хийж байгаа гэв

2021-01-13 Улс төр 0

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан гэдгийг мэдэгдсэн юм.

Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааг танилцуулах үеэр шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргажээ.

Үүнд Ерөнхий сайд асан С.Баяраас 3сая 567 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Т.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна.

Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас хөрөнгө татах үйл ажиллагаа олон улсын гэрээ, конвенцийн дагуу татан авах ажил хийж байгаа аж.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр

2021-01-21

С.Батболд: Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн

УИХ-ын гишүүн С.Батболд чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан ба

2021-01-21

Х.Баттулга: УИХ-ын гишүүн С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхи

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...