“8-11 сая төгрөгийн цалинтай шүүгч Монголд байхгүй, хамгийн өндөр цалин нь 4.5 сая төгрөг”

2021-01-13 Нийгэм 0

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгч нарын цалинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг өгөв.

“УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр найм, 11 сая гээд олон нийтэд зөрүүтэй мэдээлэл тараасан тул тайлбар өгье. Шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг хэлье. Нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг.

Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгч нарын хамгийн бага цалин.

Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна.

Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин. Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.

Үндсэн хууль болон Шүүхийн хуулиар заасан шүүгчийн цалинг бууруулж болохгүй гэдэг хязгаарлалтыг яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Шүүгчийг өөрөөр орлого олох бүх боломжийг хуулиар хязгаарлаж өгдөг. Шүүгч нар багшлах болон эрдэм шинжилгээний ажлаас өөр ямар ч ажил хийж болохгүй. Энэ ажлыг хийдэг хүн 500 шүүгч дотор гарын тавын хуруунд хүрэхгүй.

Мөн шүүгч нар тэтгэвэрт гарсан хойноо хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл үзүүлж болохгүй гэдэг заалтыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа.Тиймээс хүний ажил амьдралын онцлог байдлыг харгалзаж, цалингийн асуудлыг шийдэж өгөөч гэж байнгын хорооны гишүүдээс хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...