Шинээр 10 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 978 боллоо /01.14/

2021-01-14 Нийгэм 0

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
“Ачтан” эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол 1-ээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,479 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 559 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 459 байгаа” гэв.

Дотоодын 978 халдварыг танилцуулбал /2020.01.14/

Улаанбаатар хотод-652 /сүүлийн хоногт 9 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.14/

ХӨСҮТ-24

Цэргийн төв эмнэлэг-17

Сэлэнгэ аймагт-19

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27

Говьсүмбэр аймагт-2

ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

Эмэгтэйчүүдийн баяр хүртэл тэнгэр бүрхэж, цас орно

Өнөөдөр хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. Ихэнх нутгаар солигдмо

2021-03-03

Өнөөдөр юу болох бэ?/03.03/

Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан ЭМЯ-д 11:00 Коронавирусын халд

2021-03-03

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь олимпдоо оролцох эрхээ авчээ

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнг

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...