Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

2021-01-14 Дэлхийд 0

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсын засаг захиргаа Осака, Киото, Фүкүока, Айчи, Точиги, Хиёого, Гипү гэсэн долоон мужид онц байдал зарлах шийдвэр гаргажээ.

Ингэснээр хот, мужуудад хоёрдугаар сарын 7 хүртэл хугацаанд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа ба ресторан, шөнийн цэнгээний газрууд 19:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20:00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ авах юм байна.

Тус улсын Засгийн газар энэ сарын 7-нд нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Канагава, Чиба, Сайтамад онц байдал зарлах шийдвэр гаргасан билээ.

Тус улсад цар тахлын дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимжих болсон тул ийм шийдвэрт хүрсэн бөгөөд онц байдлын зэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдрийн байдлаар Япон улсад халдвар авсан хүний тоо 297315 болж, 4145 хүн энэхүү халдварын улмаас нас бараад байгаа юм.

Холбоотой мэдээ

Алтан бөмбөрцөг 2021: “The Queen’s Gambit” болон бусад шагнал авсан бүтээлүүдийн танилцуулга

78 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмын кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг ш

2021-03-01

Америкийн хөрөнгөтнүүд хаана амьдардаг вэ?

Дэлхийн хамгийн баян хүмүүс хаана амьдардаг талаар та урьд нь гайхаж байв уу? Elon Musk-185 т

2021-03-01

Солонгосын хоёр тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг буяны үйлсэд хандивлахаар болжээ

Бизнесийн салбарт нь үе дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд ноёрхдог Өмнөд Солонгост өөрийн хүчээр тэрбумт

2021-02-27

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...