Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

2021-01-14 Нийтлэл 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын визний ангиллаас хасчээ.

Ингэснээр эдгээр улсын иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна.

H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг.

Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн байна.

Харин Тонга болон Самоагийн иргэд H-2B визийн ангиллаас хасагдсан нь тус хоёр улсын Засгийн газрын тууштай бус хамтын ажиллагаанаас үүдэлтэй аж.

Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй байна.

Дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Холбоотой мэдээ

Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вак

2021-03-02

Найрал хөгжмийг орлох төгөлдөр хуурийн ая “Boogie-woogie”

Буги-вуги (англ. Boogie-woogie) нь афро-америкчууд 1870-аад оноос үүсгэн хөгжүүлж 1920-иод оны эцсээ

2021-03-01

Вакцин хийлгэсэн шөнө бүтэн нойртой хонож чадаагүй…

Дэлхий даяар өдөр бүр тав хүртэл сая хүнийг вакцинд хамруулж байгаа. Гэсэн хэдий ч хүмүүсийн вакцины

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...