Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

2021-01-15 Дэд онцлох 0

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ.

Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

ЭЛИЗА нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн “Оношлуур бүтээхээр гурван сарын хугацаанд судалгаа хийсэн.

Наймдугаар сарын 1-нд оношлуураа бүтээсэн. Энэ нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур юм.

Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон” гэлээ.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ

Өнөөдөр юу болох бэ?/03.03/

Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан ЭМЯ-д 11:00 Коронавирусын халд

2021-03-03

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...