Хортой ус уусан ч амьд үлдсэн дархад цэргийн нууц

2021-01-16 Сонирхолтой 0

1939 оны Халх голын дайны үед Хөвсгөлийн дархад цэргүүд бусад дайчны хамт дайны голомт руу явжээ. Тухайн үед техник технологи хөгжөөгүй, мориор явдаг байсан тул зорьсон газраа хүрэх гэж хэдэн сар болсон байна.

Гэтэл замд байсан худгийн усанд дайсны цэргүүд хор хийснийг мэдэлгүй монгол цэргүүд олноороо хорджээ. Хамгийн хачирхалтай нь халх цэргүүд бүгд хордож, харин дархад цэргүүд эсэн мэнд үлдсэн байна.

Үүний нууц нь юу байсан бэ?

Энэ бол Дархад түмний хэрэглэдэг хужир хэмээх гайхамшигт зүйлийн ач тус гэнэ. Халх цэргүүд бүгд давстай цай уудаг, харин Дархад цэргүүд хужиртай цай уудаг байсан тул хужир хорыг тайлсан байжээ.

Хожим энэ үйл явдлын бодит гэрч болсон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд оршин суугч агсан Ч.Балганнамжил “Биднийг очиж амжаагүй байхад дайн дууссан.

Бид хэдийгээр дайнд оролцоогүй ч хамт явж байсан цэргүүд маань ээлж дараалан нас барахад аймшигтай байсан. Гэвч тухайн үед бид үүний шалтгааныг нь олоогүй, харин одоо бодоход маргаангүй хужрын ач тус байжээ” хэмээн хуучилсан байдаг.

Холбоотой мэдээ

Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вак

2021-03-02

Шүлсээр шинжилгээ авдаг оношлуур удахгүй туршилтад орно

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн а

2021-03-02

Фитнессийн төлбөрийг төр даана гэдэг худал мэдээлэл

Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөт

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...