Монгол залуу коронавирусын халдвар тусч, түүнийгээ сармис идэж, унтаж амарснаар эдгээсэн байна

2021-01-18 Ярилцлага 0

Франц Улсад амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгээсэн талаараа ERGELT.MN сайтад мэдээллэснийг зөвлөгөө болгох үүднээс хүргэж байна.

-Сайн байна уу. Монголоос хэзээ, хаашаа явсан бэ. Хаанаас халдвар авсан гэж бодож байна вэ?

-Би эх орноосоо 2018 онд гарсан. Франц Улсын армид ажиллаж, амьдраад 1.4 жил болж байна. Нэг жил ажилласан учраас өнгөрсөн наймдугаар сард ээлжийн амралтаа авсан юм. Амралтын хугацаандаа Франц, Чех зэрэг хэд хэдэн газраар хамгаалалтын дэглэмийг сайтар барьж аяласан.

Ингээд манай цэргүүд амарч дуусаад, буцаад есдүгээр сарын 6-нд цэргийн хуарандаа цуглаад, 7-ноос ажлаа эхлүүлсэн. Гэтэл манай өрөөний Бразил залуу цэргийн тооллогодоо орчихоод, спортын бэлтгэлээ хийх гэсэн чинь “Би жаахан ядраад байна. Дээрээс нь бага зэргийн ханиадтай байгаа учраас өнөөдөр эмнэлэгт үзүүлнэ” гэсэн.

Эмчид үзүүлж, коронавирусийн шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарсан. Ингээд нөгөө залууг өөр өрөөнд ганцааранг нь тусгаарлаж, хамт өрөөнд байсан Колумбын иргэн бид хоёроос маргааш нь шинжилгээ авахад хариу мөн л эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Халдвар авсан залуутай бид уулзаад, гурав хоногийн дараа л шинжилгээ авахад маргааш нь вирус илэрсэн гэсэн үг.

-Тухайн үед танд ямар шинж тэмдэг илэрч байсан вэ?

-Бид гурав өрөөндөө уулзаад, дөрөв хонож байхад шинжилгээ авахад халдвартай гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Тэгэхээр маш хурдан хугацаанд халдвар авсан нь гарч байгаа биз.

Халдвар авсан тав дахь хоног дээр миний биед шинж тэмдэг илэрч эхэлсэн. Үнэрлэх чадвар байхгүй болж, юу ч үнэртэж чадахаа больсон. Мөн амтлах чадвар сул болж, хамар битүүрэх шинж тэмдэг илэрсэн.

-Коронавирусийн халдварын эсрэг ямар эмчилгээ хийдэг юм байна. Хэд хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бэ?

-Эмч “Та нар тайван байгаад сайхан унтаж амраарай. Дархлаа дэмжих хоол, хүнсээ сайн идээрэй” гэж хэлдэг байсан. Өглөө болгон бидний биеийн байдлыг утсаар асууж, холбогдох албаныханд мэдэгддэг байсан. Тэрнээс өөрөөр ямар нэг эм уулгаж, тариа тарьж энэ өвчнийг эдгээгээгүй. Харин би Монголынхоо уламжлалт аргыг хэрэглэж, 14 хоногийн хугацаанд эдгэрсэн. Дэрнийхээ хажууд нян бактер устгах зорилгоор сонгино хэрчиж тавиад, өдөрт гурван хумс сармис идэж, маш сайн унтдаг байсан.

Мөн коронавирусийн халдварын талаар өмнө нь монгол сайтуудаас уншиж мэдээлж авч байхад дандаа “Хэдэн хүн халдвар авсан, хэдэн хүн амиа алдсан” талаар мэдээлдэг байсан юм билээ. Бараг л халдвар авсан хүн эмчилгээгүй сарын хугацаанд л амиа алдах юм шиг мэдээлэлтэй байсан. Хүний нутагт байгаа болохоор сэтгэлзүй маш тогтворгүй, “Олон хүн амиа алдсан юм чинь би ч бас нас барчих вий” гэж айдаг байлаа.

Тэгээд айхын эрхэнд идэж чаддаггүй сармисаа өдөрт гурван хумсыг идэж, дархлаагаа дэмжсэн. Гэтэл хоёр хоногийн дараагаас миний амтлах, үнэрлэх мэдрэмж буцаад сэргэж эхэлсэн. Сонгинын ачаар хамар, ам минь битүүрэхээ больсон байх гэж боддог. Энэ хугацаанд хоолоо сайн идэж, аарц найруулж уугаад, витамин С хэд хоног уусан. Ерөнхийдөө өөртөө байсан ахуйн хэрэглээний зүйлүүдээрээ л өөрийгөө эдгээсэн.

Мөн надтай хамт тусгаарлагдсан хүмүүст шинж тэмдэг илрэхдээ намайг бодвол арай хүндээр илэрсэн. Нэгнийх нь толгой өвдөж, бөөлжиж байсан бол зарим нь халуурч, булчин нь өвдөж, сульдсан байдалтай байсан. Эмч нар ирээд яг тухайн өвчнийг нь намдаах нэг ширхэг эм өгөөд л буцдаг.

Тухайлбал, халуурч байгаа хүнд нэг ширхэг халууны эм, толгой нь өвдөж байгаад нь өвчин намдаах зэрэг эм өгсөн. Ингээд 14 хоног тусгаарлагдсаны дараа шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Мөн бусад хүн маань 18-20 дахь хоног дээрээ бүрэн эдгэрээд тусгаарлалтаас гарсан.

Тэрнээс өөрөөр ямар нэг эм уулгаж, тариа тарьж энэ өвчнийг эдгээгээгүй. Харин би Монголынхоо уламжлалт аргыг хэрэглэж, 14 хоногийн хугацаанд эдгэрсэн. Дэрнийхээ хажууд нян бактер устгах зорилгоор сонгино хэрчиж тавиад, өдөрт гурван хумс сармис идэж, маш сайн унтдаг байсан.

-Халдвар аваад эдгэрсний дараа ямар нэг сөрөг нөлөө үлдсэн үү. Эмч нар эдгэрсний дараа юу гэж зөвлөж байна вэ?

-Би эдгэрээд хоёр сар болох гэж байна. Энэ хугацаанд надад ямар ч сөрөг нөлөө үлдсэн шинж мэдрэгдээгүй. Урьдын адил бэлтгэлээ хийгээд, ядрахгүй сайн байгаа. Эмч нар тусгаарлалтаас гарахад “Нэг сарын хугацаанд спортын бэлтгэл хийхгүй, аль болох өөрийгөө ядраахгүй байх хэрэгтэй” гэдэг зөвлөгөө өгч байсан. Тусгаарлалтаас гараад шууд ажилдаа орсон болохоор сайн унтаж амраагүй, спортын бэлтгэлээ хөнгөн хийгээд явж байгаа.

-Халдвар Монгол Улсад голомтлон тархаж байна. 21 хоногийн хугацаанд тусгаарлах нь зөв үү. Мөн хүмүүс маш удаан эдгэж гарч байна шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-УОК, ЭМЯ иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Вирус хүний биед орсон л бол тийм олон, 20 хэд хоног нууц үедээ явах боломжгүй. Тийм олон хоног вирус тээгээд явах дархлаатай хүн гэж байхгүй. Франц Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ ард иргэддээ “Коронавирус бол ханиад томуугийн түргэвчилсэн хувилбар” гэж хэлж байна лээ.

Энэ нь ч үнэн юм билээ. Энд байгаа бүх хүнд долоо хонохгүй халдвар илэрсэн. Тэгэхээр халдваргүй иргэдийг 21 хоног тусгаарлах нь буруу. ДЭМБ-аас халдвартай иргэдийг 14 хоног л тусгаарлаж байгаа шүү дээ. Тийм учраас 14 хоног тусгаарлах нь зүйтэй.

Дэлхийн бүх орон л ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж ажиллаж байгаа. Мөн “Энхсаран” сувиллаас гарсан халдвар тараасан жолооч Д-ний ойрын хавьтлуудаас шинжилгээ авахад бүгд долоо хоногийн дотор илэрч байгаа биз дээ. Тийм байхад “Коронавирус 21 хоногийн дараа илэрч байна” гэх худал мэдээлэл өгч болохгүй.

-Та монголчуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Энэ өвчин маш хурдан оношлоод, сайн дархлаагаа дэмжээд өгөхөд хурдан эдгэрдэг юм байна гэдгийг ойлгосон. Эерэг гараад санаа нь зовж байгаа хүмүүст хэлэхэд “Сэтгэл санаагаа тайван байлгаарай” эдгэрдэг өвчин шүү. Дархлаа дэмждэг Монголынхоо хоол хүнс, бүтээгдэхүүнийг сайн хэрэглээрэй. Монголын эмч нар маань мундаг эмчилж байгаа болохоор санаа бүү зовоорой.

Гэхдээ миний нэг гайхаж байгаа зүйл нь дэлхийд коронавирусийг эмчлэх эм, сэргийлэх вакцин нь албан ёсоор гараагүй байхад яаж эмчлээд байгаа юм бол. Одоо нийт 300 гаруй иргэнийг эмчилсэн гээд байгаа шүү дээ. Эмчлэгдсэн хүмүүс иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй. “Яаж, хаанаас халдвар авсан. Хэд дэх хоног дээрээ шинж тэмдэг илэрсэн. Ямар эмчилгээ хийлгэж эдгэсэн” гээд мэдээлэл өгөх хэрэгтэй. Спортын бэлтгэл байнга хийдэг над шиг дархлаатай хүнд тийм хурдан илэрч байгаа юм чинь бэлтгэл хийдэггүй хүмүүс бүр хурдан шинж тэмдэг илрэнэ байх гэж би бодож байна.

-Монголд байгаа гэрийнхэндээ санаа зовж байна уу?

-Монгол дотроо нэг дор өөр өөр газраас илэрч байгаа нь энэ өвчин аль эрт тархсан гэж бодож байна. Мэдээж санаа зоволгүй яах вэ дээ. Дархлаагаа сайжруулах хоол хүнс сайн хэрэглэ, халуун бүлээн зүйл сайн уу, аарц, чацарганаа уу гээд байнга захиж хэлж байгаа. Гэхдээ Франц Улсын телевизийн мэдээгээр өчигдөр вакцин зөөвөрлөх онгоцоо бэлдэж байгаа талаар мэдээ гарсан. Тэгэхээр энэ вирус удахгүй дарагдана гэж итгэж байна. Энэ вирус залуучуудад хөнгөн, хууч өвчтэй ахмадууд хүнд илэрч байгаа. Тэгэхээр бүгд дархлаагаа дэмжээд, халдвараас сэргийлээрэй.

-Франц улсад нөхцөл байдал ямар байна вэ?

-Европд халдвар илүү хурдан тархаад байгаа талаар өөрийнхөө бодлыг хэлье. Энд амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн хоёрдугаар хоол идэж, хүйтэн ус, ундаа хэрэглэдэг. Мөн шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг “Гэртээ өөрийгөө тусгаарла” гэж хэлдэг болохоор тэд өөрсдийгөө хэдхэн хоног тусгаарлаад л гадуур чөлөөтэй гарч байгаа нь халдвар нэмэх шалтгаан гэж хэлж болно.

Харин Франц Улсад хөл хорио тогтоосноор арваннэгдүгээр сарын 18-наас халдвар буурч байна. Тийм учраас монголынхоо ард түмнийг энэ алдааг битгий давтаасай гэсэндээ энэ мэдээллийг өгч байгаа юм. Монголчууд бид халуун хоол, цай их хэрэглэдэг учраас санаа зовох хэрэггүй.

Би өөрт байгаа багахан зүйлээр дархлаагаа дэмжиж, эдгэж чадсан юм чинь монголдоо байгаа хүмүүс олон төрлийн зүйлээр дархлаагаа дэмжиж, вирусээс өөрийгөө хамаалах боломжтой. Эцэст нь, иргэддэээ хандаж хэлэхэд амны хаалтаа сайн зүүгээд, гараа байнга ариутгаж, эрүүл байгаарай.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...