Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

2021-01-20 Нийгэм 0

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчиж “Өргөө” амаржих газарт өчигдөр төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү уучлал хүсэв.

Тэрбээр “Өчигдөр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан.

Бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж дахин уучлалт хүсэж байна.

Мөн цаашид эмнэлэгт хооронд хүмүүсийг зөөвөрлөж, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” гэв.

Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “ХӨСҮТ-ийн хүлээж авсан эмч, ажилчдыг сэтгэлгүй гэхээс өөрөөр хэлэх аргагүй байдал үүсгэж, эхийг хүйтэнд зөөвөрлөсөн байна. ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд хуулийн хүрээнд шууд хариуцлага тооцох үйл ажиллагааг хийнэ” хэмээн хэлсэн юм.

Харин Өргөө амаржих газар, НЭМГ-т эрх бүхий албан байгууллагын зүгээс хариуцлага тооцох хүсэлтийг хүргүүлэхээр болсон билээ.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...