ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

2021-01-20 Нийгэм 0

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж, Нэгдүгээр амаржих газарт өчигдөр өглөө төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудалд хариуцлага тооцох талаар хэлэлцжээ.

Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцсон байна.

Дөнгөж төрсөн нялх эхийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авсны дараа харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээжээ.

Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газар удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг хотын дарга шийдэх юм.

Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хуулийн дагуу цалингийн тодорхой хувиар торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Эмэгтэйчүүдийн баяр хүртэл тэнгэр бүрхэж, цас орно

Өнөөдөр хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. Ихэнх нутгаар солигдмо

2021-03-03

Өнөөдөр юу болох бэ?/03.03/

Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан ЭМЯ-д 11:00 Коронавирусын халд

2021-03-03

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь олимпдоо оролцох эрхээ авчээ

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнг

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...