Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

2021-01-21 Дэд онцлох 0

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний орой “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн төдийгүй УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөөд буй.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шийдвэр ийнхүү гарлаа.

Холбоотой мэдээ

Алтан бөмбөрцөг 2021: “The Queen’s Gambit” болон бусад шагнал авсан бүтээлүүдийн танилцуулга

78 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмын кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг ш

2021-03-01

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Гуравдугаар сарын өрнийн зурхай

Яг одоо чиний шийдэж чадахгүй байгаа асуултын хариулт од гаригст ч байж магадгүй. Тэнгэрт гялалздаг

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...