Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

2021-01-21 Дэд онцлох 0

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 20-нд нийт 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суугчдаас 9, “Монос” эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн.

Ойрын хавьтал 1000 гаран иргэн байгаа бол, 4497 хүн хоёрдогч хавьтлаар гэрийн хяналтад байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1082 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 756

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1584, эдгэрсэн 1046 байна.

13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 526 хүн эмчлүүлж байна” гэв.

Холбоотой мэдээ

Алтан бөмбөрцөг 2021: “The Queen’s Gambit” болон бусад шагнал авсан бүтээлүүдийн танилцуулга

78 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмын кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг ш

2021-03-01

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Гуравдугаар сарын өрнийн зурхай

Яг одоо чиний шийдэж чадахгүй байгаа асуултын хариулт од гаригст ч байж магадгүй. Тэнгэрт гялалздаг

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...