Хэд наслахаа үүнээс мэдэж болно

2021-01-21 Сонирхолтой 0

Зүүн Английн их сургуулийн эрдэмтэд хүний хэд наслахыг тооцоолдог цахим систем зохион бүтээжээ. Тус систем нь хүний эрүүл мэндийн байдал дээр үндэслэн хэд наслах боломжтой болохыг нь мэдээлдэг аж.

Хүмүүс эрдэмтдийн бүтээсэн цахим сайт руу нь нэвтрэн өөрийн нас, хүйс, арьс өнгө, жин, өндөр, муу зуршил зэрэг олон мэдээллийг оруулах шаардлагатай аж.

Түүнчлэн эрүүл мэндийн байдлаа ч тоочдог бөгөөд бүх асуултад хариулсны дараа тухайн хүн илүүдэл жинтэй эсэх, ойрын жилүүдэд шигдээс, цус харвалтаар нас барах эрсдэлтэй үгүйг тооцоолдог байна.

Тэдгээр мэдээлэлд үндэслэж тухайн хүнийг хэд наслах боломжтой болохыг нь ч мэдээлдэг байна.

Энэхүү системийн хамгийн гол давуу тал нь хүмүүс элдэв муу зуршлаасаа салж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг талаар зохион бүтээгчид онцолжээ.

Холбоотой мэдээ

Америкийн хөрөнгөтнүүд хаана амьдардаг вэ?

Дэлхийн хамгийн баян хүмүүс хаана амьдардаг талаар та урьд нь гайхаж байв уу? Elon Musk-185 т

2021-03-01

Найрал хөгжмийг орлох төгөлдөр хуурийн ая “Boogie-woogie”

Буги-вуги (англ. Boogie-woogie) нь афро-америкчууд 1870-аад оноос үүсгэн хөгжүүлж 1920-иод оны эцсээ

2021-03-01

Насанд хүрсэн хүн төгөлдөр хуур тоглож сурах 10 шалтгаан

Дэлхийн хөгжмийн үйлдвэрлэлийн гол арга хэмжээ - NAMM худалдааны шоуны тайлангаас үзвэл хөгжим тогло

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...