У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

2021-01-21 Онцлох 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль, тогтоолын төслөө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор баталдаг болсон.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцорч байна.

Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой” гэлээ.

Мөн хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж байгаа учраас богинохон хугацаанд дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх бололтой.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

ЭМЯ- Өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын 41 шинэ тохиолдол гарчээ /02.28/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилг

2021-02-28

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...