Сүүлийн 24 цагийн хугацаанд 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

2021-01-22 Нийгэм 0

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 20-нд нийт 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Батлагдсан тохиолдлуудын нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1089 тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1592, эдгэрсэн 1097 хүн байна.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна.

Хас банкны таван хүнийг тусгаарласан.

Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан.

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна.

БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа.Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...