МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

2021-01-22 Дэд онцлох 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг УИХ өчигдөр дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор МАН өнөөдөр дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг тодруулахаар ажиллаж байна.

Тус намын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ.

Удахгүй МАН-ын Бага хурал хуралдаж, Удирдах зөвлөлийнхөө саналыг хэлэлцэн Ерөнхий сайдад нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах юм.

Үүнтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнийн намтрыг танилцуулъя.

Боловсрол:

2001 онд “Бэрс” дээд сургууль, сэтгүүлч

2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

2008 онд МУБС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

2015 онд АНУ, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал

2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

2016-2020 онд УИХ-ын гишүүн

2019-2020 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга

2020 оноос УИХ-ын гишүүн

2020 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга.

Холбоотой мэдээ

Өнөөдөр юу болох бэ?/03.03/

Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан ЭМЯ-д 11:00 Коронавирусын халд

2021-03-03

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...