Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

2021-01-23 Дэд онцлох 0

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаа энэ сарын 1-нд дууссан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын г ишүүн Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нар тус тусдаа энэ хуулийн хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн барьсан. УИХ өчигдөр уг хоёр төслийг дэмжиж нэгтгэж хамтад нь хэлэлцэхээр боллоо.

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлжээ.

Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хуулийн хүрээнд иргэн нэг жилийн нөхөн төлбөрт 500 мянга, гурван жилд 1.5 сая, зургаан жилд гурван сая төгрөг төлөх шаардлагатай байдаг.

Үүнийг өөрчилж, иргэдээс тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхдээ төлж буй жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, төлүүлэх саналыг Л.Энх-Амгалан гишүүн гаргасан юм.

Түүний саналыг хэлэлцүүлгийн явцад дэмжих эсэх нь шийдэгдэх юм.

Энэ хуулийн зохицуулалтаар 260 гаруй мянган малчин төдийгүй 160 мянган гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

2021 оны гуравдугаар сараас эхлэн өндөр өртөгтэй хагалгааны зардлыг ЭМД сангаас төлнө

2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын санг

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...