Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээсэн.
Мөн өнөөдрөөс эхлэн зочид буудлуудын үйлчилгээг нээж байгааг НДЗТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай мэдээлэв.
Хэдийгээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж байгаа ч нийслэл хотод цар тахлын зарим голомт идэвхтэй хэвээр байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
Үйл ажиллагааг нь хязгаарласан салбар, чиглэл
Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт хийх
бүх төрлийн баар
өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
спортын арга хэмжээ (заал, фитнес, бүжиг, иогийн клуб, бильярд)
саун бассейн
шашны зан үйл (гандан, сүм хийд, мөргөлийн газрууд)
урлаг соёл, үзвэр үйлчилгээ
бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
амралт, жуулчны бааз, дэн буудал
нийтийн халуун ус
5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалтын.
0 cэтгэгдэлтэй