Монгол Улсын ерөнхий сайдын огцрох шийдвэр пакистанчуудыг бишрүүлэв

2021-01-24 Дэд онцлох 0

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын танхимтайгаа бүрэн бүрэлдэхүүнээр огцрох шийдвэр гаргасан билээ.

Энэ үйл явдлын тухай мэдээ Их Британийн Independent сайтын урду хэлний хувилбар дээр “Төрөөд удаагүй эхтэй зүй бус харьцсан хэргийн улмаас Монгол улсын ерөнхий сайд огцров” гэсэн гарчигтай нийтлэгдсэний дараа Пакистан улсын интернэт хэрэглэгчид өөрийн эрх баригчдыг Монголын удирдагчидтай харьцуулан шүүмжилцгээжээ.

https://twitter.com/indyurdu/status/1352579303330951168?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1352579303330951168%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F23wl

Ингэхдээ тэд Чингис хаан, Хүлэг хаан зэрэг харгис байлдан дагуулагчдын үр удам өнөөдөр хүний эрхийг хүндэтгэх тал дээр өөрсдөөс нь илүү гарсныг харамсан бичсэн байна.

Нэгэн твиттер хэрэглэгч “Энэ хүмүүсийг нэгэн цагт Хүлэг хаан, Чингис хаан гэж нэрлэдэг байв! Тэд олон сая хүний амийг бүрэлгэж байв! Нигүүлсэл, хүмүүнлэг ёс зэрэг ойлголт тэдний нэртэй огт холбогддоггүй байлаа! Харин өнөөдөр тэд ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн байна! Гэтэл бид өнөөдөр харгис бурангуй үзлийн гүн ангалд унаад байна!” гэж бичсэн байна.

Өөр нэг хэрэглэгч “Чингис хаан зэрэг харгис хүний нэрээр танигдсан үндэстэн өнөөдөр хүмүүнлэг ёсны үлгэр жишээ үзүүлж байгаа нь гайхмаар хэрэг. Гэтэл зөнч Мухаммедаар хүнлэг байхыг заалгасан манай үндэстэн өнөөдөр бурангуй ёсны үлгэр дууриал болж байна” гэж исламын шашны экстремист үзэлд гүн автсан нийгмээ шүүмжилжээ.

Бас нэг хэрэглэгч өөрийн улсын ерөнхий сайд Имран Ханы талаар “Өнөөдөр Имран Хан өөрөө Хүлэг хааны залгамжлагч болоод байна. Тэрбээр шашны экстремистүүдийн гарт 11 ажилчин алагдсан явдалд хариуцлага хүлээхээс татгалзаж, бүр эмгэнэл ч илэрхийлэхгүй байна” гэж шүүмжилсэн байна.

Мөн Пакистан улс эмэгтэйчүүдэд халгаатай дэлхийн гурав дахь улс болж, Афганистан, Конгын Бүгд Найрамдах Улсын дараа бичигдэж байгааг харамсан бичжээ.

Холбоотой мэдээ

Алтан бөмбөрцөг 2021: “The Queen’s Gambit” болон бусад шагнал авсан бүтээлүүдийн танилцуулга

78 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмын кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг ш

2021-03-01

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Гуравдугаар сарын өрнийн зурхай

Яг одоо чиний шийдэж чадахгүй байгаа асуултын хариулт од гаригст ч байж магадгүй. Тэнгэрт гялалздаг

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...