Батлагдсан тохиолдлуудын хавьтал, БЗД-ийн 2 дугаар хорооны оршин суугчид, ЭМЯ-ны ажилтан нийт 16 хүнээс халдвар илэрчээ

2021-01-25 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын хэмжээнд 7,065 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.

ЭМЯ-ны нэг ажилтан мөн халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.

Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүрэгт оршин суудаг иргэд халдварт өртсөн тохиолдлууд байгаа.

Сүүлийн 1, 2 өдөрт орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон.

Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,643 болсон бол үүнээс 1,169 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 461 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 44, хөнгөн 412 байгаа” гэв.

Дотоодын 1,140 халдварыг танилцуулбал /2020.01.25/

Улаанбаатар хотод-814 /сүүлийн хоногт 16 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 97 /2021.01.25/

ХӨСҮТ-26

Цэргийн төв эмнэлэг-17

Сэлэнгэ аймагт-19

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27

Говьсүмбэр аймагт-2

ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь олимпдоо оролцох эрхээ авчээ

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнг

2021-03-02

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...