С.Ганбаатар гишүүн төв талбай дээр өлсгөлөн зарлав

2021-01-25 Улс төр 0

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлаад байна.

Тэрбээр “Монголын ард түмэн Оюутолгойг буцааж авах алтан боломж ирлээ. Ерөнхий сайдуудыг “Рио Тинто” тавьдаг, халдаг, шахдаг болсон.

МАН-ын удирдлага дээр байгаа бүлэглэл Ерөнхий сайдаараа олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна.

Би энэ асуудлын төлөө 16 жил явж байна. Бидэнд 400 тэрбумын баялаг ирэх ёстой. Энэ мөнгөөр бүх хүн ажилтай болж, Монгол өргүй болно. МАН-ыг “Рио Тинто”-гийн барьцаанаас гаргахын төлөө энэхүү өлсгөлөнг зарлаж байгаа. Би хувь хүн ярихгүй.

Монголын ард түмнийг төлөөлж “Рио Тинто”-той хэлэлцээр хийх ганцхан хүн бол Ерөнхий сайд. Хэрвээ чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье.

УИХ-ын гишүүн иргэдийн өмнө хариуцлага үүрнэ гэж сонгогдсон. Би иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд ирж надтай хамт өлсгөлөн зарлах ёстой.

“Рио Тинто”-гийн луйврын хэрэг олон улсад гэрчлэгдсэн. Надад бүх баримт нь бий. Олон улсын шүүх дээр манай улс ялахаар болчихсон байхад Монголоо төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргахгүй барьцаанд байна” гэлээ.

Холбоотой мэдээ

МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийн мэндчилгээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг

2021-03-01

О.Баасанхүү АН-ын нарийн бичгийн дарга болжээ

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар т

2021-02-26

Ерөнхий сайдын зөвлөхөөр олимпийн аварга Н.Түвшинбаяр ажиллана

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уу

2021-02-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...