“Цагаан зул” шүдний эмнэлэг захирал Д.Алтанзул: Ямарч сайн “оо” байгаад зөв угааж чадахгүй бол үр дүн байдаггүй…

2017-02-23 Ярилцлага 0

24 цаг ажилладаг шүдний эмнэлэг тодотгол нэрээрээ алдартай “Цагаан зул” эмнэлгийн захирал Д.Алтанзул  эмчтэй ярилцлаа.

-Дээхнэ цагт Монголчуудын шүдний өвчлөл бага байсан болоод ч тэрүүбидэнд шүдийг хамгаалах, арчлах, анхаарах уламжлалт дадал байдаггүй. Гэтэл өнөөдөр шүдний эрүүл мэнд гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна. Өнөөдөр аав ээжүүд эрүүл шүд-эрүүл биеийн үндэс гэдгийг ойлгож эхэлж байна. Тийм үү, эмчээ?                                                                   

-Яалтч үгүй тулгамдсан асуудал болж байна. Гэхдээ нэг үеэ бодвол иргэд ч бас харьцангуй шүд гэдэг эрхтнийхээ талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, шүднийхээ эрүүл мэндийн төлөө анхаарал хандуулдаг болсон байна. Энэ нь шүдний өвчлөл нь маш их байгаатай холбоотой байх. Дээр үед монголчууд цагаан идээг төрөл бүрээр нь өдөр тутамдаа хэрэглэдэг байсантай холбоотой шүд, яс их сайтай хүмүүс байсан. Одоо бол чихэр, боовноос гадна газтай ундаа гэж аюултай хүнс бий болоод байна.

-Тэгэхээр эрүүл шүдтэй амьдрахад туслах хамгийн эхний алхам юу вэ?

-Амны хөндийн өвчлөл болон шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний багахан хичээл зүтгэл, өдөр тутмын арчилгаа хамгийн чухал.
Өглөө цайгаа уусны дараа шөнө унтахын өмнө тогтмол шүдээ зөв угааж хэвших. Жилдээ 1-2 удаа мэргэжлийн эмчид үзүүлэх. Газтай ундаа, чихэрлэг хүнснээс аль болох татгалзах. Эрдэсжүүлэх түрхлэг ба цоорлоос хамгаалах ломбыг цаг зав гаргаж тавиулах.

-Бид хүүхдүүддээ багад нь анзаарахгүй явж байдаг, 4-5 нас хүрэхэд шүд нь өвдөж эхэлдэг. Энхрий үрсээ ийм байдалд оруулахгүйн тулд бид эртнээс юуг анзаарах ёстой вэ?

-Хүүхэд ихэвчлэн 6 сартайгаас шүдэлж эхэлдэг. Дөнгөж ургаж буй шүд эрдэс бага хатуулаг чанар сул учраас амархан цооролд өртдөг. Цоорол нь хурц явцтай цагаан өнгөтэй учир эцэг эхчүүд анзаарч мэддэггүйн улмаас цаг алдаж хүндрүүлдэг. Тиймээс шүд ургаж эхлэх үеэс л хүүхдийнхээ шүдийг угааж өгөх хэрэгтэй, мөн цоорлоос хамгаалах түрхлэгийг 3-6 сардаа нэг удаа түрхүүлэх, ховил битүүлэх ломбо тавиулах, аль болох сүү цагаан идээг өдөр тутамдаа хэрэглэж хэвших.

-Өнөөдөр бараг байшин бүрт шүдний эмнэлэг ажиллаж байна. Тэгэхээр энэ салбарын боловсон хүчин, ур чадвар, үйлчилгээ хэр түвшинд яваа вэ? Таны бодол?

-Нэг үеэ бодвол манай шүд, нүүр ам судлалын салбар аль ч талаараа  харьцангуй сайн хөгжсөн, хөгжиж ч байгаа. Гол нь энэ мэргэжлээ хэн сайн эзэмшиж, цаг үеэсээ хоцрохгүй дагаж сурч, шинийг мэдэж хэрэгжүүлж, хөгжүүлж чадаж байна гэдэг л их чухал байна.

-Танай эмнэлгийн үйлчилгээний онцлог, боловсон хүчний чадвар, тоног төхөөрөмж, эд материал, үнэ ханш…?

Манай эмнэлэгийн үйлчилгээний онцлог бол уртасгасан цагаар 24:00 хүртэл тогтмол баяр, наадам, амралтын өдөр хамаарахгүйгээр ажилладаг.Боловсон хүчин гэдэг бол гол хөдөлгүүр л гэсэн үг, маш чухал. Ер нь бол иргэдэд үзүүлэх эмчилгээндээ нийцүүлэн, эмнэлэг гэдэг салбартаа мэргэшсэн эмч, сувилагч, бусад хамт олноороо баг болон ажиллаж байгаа. Тоног төхөөрөмж, эм бараа материалын хувьд Солонгос, АНУ, Орос, Герман, БНХАУ-ын сүүлийн үеийн гэх болгоныг л нэвтрүүлэн ажиллаж байна.

-Шүдийг их уйгагүй явж төгс эмчлүүлэх ёстой юм билээ. Гэтэл зарим хүмүүс өвдөлт болон цагаа хэмнэх үүднээс шууд авахуулах сонирхолтой байдаг. Та энэ талаар юу гэж зөвлөх вэ?

-Хүн ернь ам дүүрэн шүдтэй байхдаа “заа яадгийн авхуулчихая, ганц нэгийг авахуулахад яавал гэж” гэсэн өнцгөөс их ханддаг. Зарим нь цаг зав байхгүй, эсвэл угаасаа түүлгээд дуусч байгаа юм гээд эмчилгээнд явах их дургуй байдаг. Зөвлөж, зөвлөж эмчилгээ эхлүүлэхээр эмчилгээгээ таслаад хаяад алга болно. Тэгээд эргээд хүндрээд,архагшуулаад, өвдөөд ороод ирдэг. Ийм шүд ахиад шинэ эмчилгээ эхлүүлнэ, эсвэл авахуулахаас өөр аргагүйд хүрдэг. Уг шүд тавилан муутай л болно. Тиймээс нэгэнт л эмчилгээ эхлүүлсэн бол эмчилгээгээ заавал дуусгаж бай л гэж хэлье дээ.

-Та үйчлүүлэгчдээ хэрхэн хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг вэ? Танайд ирсэн хүмүүсийн сэтгэл ханамж хэр байдаг вэ?

-Манайх давтангууд болон шинээр ирж буй үйлчлүүлэгчиддээ цаг бичдэггүй. Өвдөөд юм уу ямар нэгэн яаралтай болон энгийн эмчилгээ шаардлагатай болоод л орж ирж байгаа тиймээс шууд хүлээн авч эмнэлгийнхээ тусламжийг үзүүлдэг. Цаг энэ тэр гэж буцаадаггүй. Давтан эмчилгээнд ирэх хүмүүсдээ тухайн эмч нар нь өөрсдийнхөө цагийн хуваарьтаа тохируулаад өдрөө товловол өөрсдийхөө цаг заваар хүрээд ирээ гэдэг. Энэ нь хэн хэндээ амар байдаг. Сэтгэл ханамж бол сайн шүү. Баярлалаа, талархлаа гээд урмын үг их сонсдог. Үүнээсээ бид чинь их энерги, эрч хүчийг авч, хөөрөөд баярлаад явчихдаг юм шүү дээ.

-Эргэж ирнэ гэдэг чанартай үйлчилгээний баталгаа гэж би боддог. Тогтмол үйлчлүүлэгч олон уу?

-Тийм шүү. Байнгын үйлчлүүлэгчид их бий, ихэвчлэн гэр бүлээрээ, хамаатан саднаараа үзүүлдэг үйлчлүүлэгчид байна. Мөн хамгийн хөөрхөн нь зарим хүүхдүүд анх эмнэлэг нээгдэх үед л үзүүлдэг байсан бараг ой гарантайгаас, 2-3 настайгаас одоо болтол үзүүлдэг том том болцон хэзээний танилууд шиг хөөрхөн хөөрхөн юм яриад л, үзүүлээд сурчихсан, бүүр эмчээ андахгүй тэр л эмчдээ үзүүлнэ, өвтгөдөггүй эмнэлэгтээ үзүүлнэ гээд ирцгээдэг.

-Баяр ёслолын дараа шүдний өвчлөл маш ихэсдэг, гэр бүлийн жишээнээс харахад. Тэгэхээр та баяр ёслолын үеэр шүдээ хэрхэн яаж арчлах талаар зөвлөгөө өгөөч?

-Энэ бол угаасаа цоороод, өвдөхөд бэлэн болсон, хүндэрчихсэн шүдтэй хүмүүс, хүүхдүүд хэвийн үеийнхээс их, нэг дор чихэрлэг нүүрс ус ихтэй хүнс, тэр дундаа чихэр, шоколад, хүйтэн газтай, газгуй ундаа хэрэглэснээс болж шүдийг цочроосноос үүдэлтэй. Тиймээс хүний идэхийг хорьж дийлэхгүйгээс хойш эртхэн эмчид үзүүлж өвдөхөөс нь өмнө ломбодуулж, эмчлүүлж байх хэрэгтэй.

-Салбар бүрт шинэ шинэ нээлтүүд, ололт амжилт ундарч байдаг. Та салбартаа юуг нээв, юуг нэвтрүүлэв?

– Миний хувьд шинэ нээсэн нээлт энэ тэр байхгүй, нэг судалгааны ажил эхлүүлсэн үр дүн нь гараагүй байгаа. Яах вэ, өөрийхөө хэмжээнд амжилттай  яваа л гэж бодож байна даа. Харин аль болох цаг үеэсээ хоцрохгүй, сурч боловсорч, цаашдаа дотроо бодсон зорилтууддаа алхам алхмаар хүрч, мөрөөдлүүдээ биелүүлэхийг л чухалчилж байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

Миний хувьд ер нь бол их л олон зорилго байна. Наанадаж л гэхэд эмнэлэгтээ зарим нэг шинэ эмчилгээнүүдийг нэвтрүүлж, үйлчлүүлэгчиддээ үзүүлэх эмчилгээ үйлчилгээг улам өргөжүүлэх. Заримаас нь удахгүй нэвтрүүлэх гэж байна, бас боловсон хүчнээ сургаж бэлтгээд явж байгаа.

-Өрх гэрийн гишүүн бүр эрүүл шүдтэй байх боломж ер нь бий юу?

-Мэдээж байгаа. Гэр бүлийн гишүүд бүр өөрөө өөртөө, бие биедээ хяналт тавьж, анхаарал хандуулж, жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад хэвшчих, үзүүлсэн эмчийнхээ өгсөн зөвлөгөөг нь сайн сонсоод, хэрэгжүүлээд байхад болно шүү. Мөн нэн ялангуяа хүүхдийг багаас нь ээж, аавууд төвөгшөөлгүй анхаарал сайн хандуулаад үзүүлээд, зааж, сургаад байх хэрэгтэй.

-Та үйлчлүүлэгчиддээ ямар оог санал болгодог вэ? Бас хүүхдээ ямар оогоор угаалгавал илүү үр дүнтэй вэ?

-Ер нь бол би ооны нэрийг нээх чухалчилдаггүй. Энэ олон оонууд тийм ч их  хол ялгаа бараг байхгүй гол нь л шүдээ буйлнаас дээшхи бүх гадаргууг, зөв дараалал техникээр, өглөө болон шөнө орой хооллосны дараа заавал зөв угаагаад хэвшчих гэж л зөвлөдөгдөө. Мэдээж угаалтыг нь хүүхэд, том хүнгүй зааж өгнө. Зарим тохиолдолд буйлны үрэвсэлтэй, шүд нь хэт мэдрэгшсэн хүмүүст л тэр энэ оо гэж сүртэй нэр заалгүй шинж тэмдгийх нь эсрэг хэрэглэгдэх ооных нь талаар зөвлөдөг. Ямарч сайн байсан зөв угааж чадахгүй бол үр дүн байдаггүй.

-Та өвчтөнтэй хэрхэн харилцдаг вэ? Эмч болгонд өөрийн гэсэн арга барил бий байх?

-Мэдээж эмнэлэг зорин ирж буй өвчтөнгүүд маань дийлэнх нь өвдсөн, шаналсан, уйлсан, айсан, стресстсэн хүмүүс байдаг. Тиймээс дагаж хямралгүйгээр эелдэг, найрсаг байж халуун дулаан уур амьсгалыг үүсгэн өвдөлт зовиураас нь салган инээлгээд босгохыг хүсдэг. Ер нь өвчтөнөө их хайрлаж, бодож байх хэрэгтэй л дээ.

-Өнөөдөр сошиелээр шүд цайруулах, бэхжүүлэх янз бүрийн бүтээгдхүүний сурталчилгаа явж байна. Би бол хэрэглэхээс болгоомжилдог, амандаа хийнэ шүү дээ гээд бодохоор эрсдэлтэй санагддаг. Харин та энэ талаар юуг зөвлөх вэ?

-Би ч санал нэг байна. Сошиелаас гадна гоо сайхны газрууд бас их шүд цайруулах үйлчилгээг хийж байна. Энэ бас буруу. Энэ эмчилгээг мэргэжлийн эмч хүн хийх ёстой. Шүд цайруулна гэдэг чин давхар цаагуураа шүдний эрдэст нэгдлүүдийн задрал явагддаг. Үүнээс болоод шүд хэврэгших процесс гарна. Нэг ёсондоо цооролд өртөмхий, халуун, хүйтэн температурт мэдрэг, заримдаа бүр өвчтөнгүүд шүд үүрдэг болчлоо гэсээр орж ирдэг. Асуумжаар фэйсбүүк, сэтгүүлийн нэг тийм хаздаг юмтай цайруулдаг юм аваад хэрэглэсэн, тэнд тийм гоо сайхан дээр цайруулуулсан гэдэг. Шүд цайруулахын өмнө мөн дараа эрдэсжүүлэлт эмчилгээ давхар хийгдэх ёстой энэ л алдагдаад байна.

-Шүдний талаарх сонирхолтой мэдээлэл, тоо баримт, санаанд оромгүй гайхалтай зүйлсээс хуваалцаач?

-Энэ ч харин хэцүү асуулт байнадаа. Чадхаараа хариулах гээд оролдьё, бодьё. Мэргэжлийн зүгээс ярьвал иргэдэд бүгд л сонирхолтой байх байх. Гэхдээ энгийнээр бол.Анх хүүхдийн сүүн шүдийг сүүнээс бүрддэг гэж үзээд анагаахын шинжлэх ухааны загалмайлсан эцэг гэгддэг Гиппократ сүүн шүд гэх нэр томъёог өгч байсан.1800-аад онд Исаак Нютон гэх эрдэмтний шүдийг 3300 доллараар худалдаж байсан гэдэг. Авсан хүн нь тэр шүдээ бөгжний шигтгээ болгон зүүсэн гэдэг.

-Шүдний өвчлөлөөр хамгийн бага улс орон хаанах бол. Яаж?

-Ер нь хэд хэдэн улс бий. Үүнээс жишээ нь Япон улс байна. Манай улсыг бодвол нүүр ам судлалын салбар түрүүлж бас эрчимтэй хөгжсөн. Мөн иргэд нь хувь хүн талаасаа амны хөндийн эрүүл ахуйн арчилгааг маш сайн сахьдаг, хугацаа алдахгүй эмнэлгийн тусламж авдаг. Ерөөсөө л хүүхэд байхаас нь анхаарал хандуулж эцэг эхийн бас эмнэлгийн зүгээс урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, арчилгаа, эмчилгээ хийж, хоол хүнсэнд нь ч маш их ач холбогдол өгдөг.

-Хүмүүс шүднийхээ өнгө, байрлалаас болж инээхээс татгалздаг явдал ч бий. Танайд нэвтрүүлж буй дэвшилтэт технологийн талаар?

-Энэ асуудлаас болж хүн өөрөө өөртөө итгэлтэй байдал мөн алдагддаг. Ихэвчлэн үүдэн бүлгийн шүднүүд дээр ийм асуудал яригддаг. Шүдний өнгөний алдагдал нилээд хэдэн шалтгаантай. Ерөнхий биеийн:хүүхдийн шүд бүрэлдэж үүсэх үеийн газар нутгийн онцлог, ундны усны фторын илүүдэл, эмийн гаралтай /тетрациклин/, туяа цацраг, хоол тэжээлийн дутагдал гэх мэт энэ үед хэсэг бүлэг эсвэл бүх шүдэнд өнгө алдагдхаас гадна зарим тохиолдолд хэлбэрийг гажиг хавсарч ажиглагддаг.Хэсгийн шалтгаант: гэмтлийн дараах, шүдний архагшсан үрэвсэл зэргийн үед зөвхөн тухай шүдэнд өнгө өөрчлөгддөг.Эдгээрээс үүдэлтэй эмгэгүүд болон өнгө алдагдалтай шүдэнд хэд хэдэн төрлийн эмчилгээ хийгддэг. Харин аль нь үр дүнтэй, өвчтөнд хүндрэл зовиур бага өгөх, сэтгэл ханамж зэргийг бодолцож, ярилцан, зөвшөлцсөний үндсэн дээр эмчилгээ хийгдэх ёстой. Манайд хийгдэж буй эмчилгээнүүд гэвэл сүүлийн үеийн эм, материалаар шүд пааландах, шаазан нүүрэвч, металл шаазан бүрээс, бүх шүдний цайруулах эмчилгээ, 1-2 шүдний өнгө алдагдлын үед хийгдэх сувгийн цайруулалт гэх зэрэг эмчилгээнүүд хийгдэж байна.

-Танайхыг зорин ирсэн үйлчлүүлэгч шүд гэдэг эрхтэн ямар ямар үйлчилгээ авч болох вэ?

  1. Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө,
  2. Сүүн шүдний цоорол зогсоох хар ба өнгөгүй түрхлэг
  3. Сүүн ба байнгын шүдний цоорлоос хамгаах ломбо, байнгын ломбо, хурц ба архаг үрэвсэлийн эсрэг сувгийн эмчилгээнүүд
  4. Шүдний чиг тавих, гэмтэлийн үед хийгдэх эмчилгээнүүд
  5. Шүд гоо зүйн: цайруулах, пааландах, гоёлын шигтгээ, зай нөхөх, ёзоор дээр цөгц сэргээх г.м
  6. Мэс ажилбарууд: шүд,ёзоор, бүтэн болон хагас саатсан агт араа авах, буглаа, нэвчээс нээх г.м
  7. Рентген зураг авах
  8. Согог засал: авагддаг хиймэл шүдэлбэр- энгийн, уян, металл тагнайтай, авагдадгүй- металл шаазан бүрээс, гүүрэлсэн шаазан шүдэлбэр зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн манай эмнэлэг нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлан уртасгасан цагаар даваа-ням 09:00-24:00 хүртэл ажилладаг.

-Би бас таныг гоо заслын эмчилгээнд анхаарлаа хандуулж байгаа гэж сонссон. Мэдээлэл өгөх арай болоогүй байна уу?

-Тийм ээ. Ирэх 3 дугаар сараас эхлэн дахин нэг шинэ үйлчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлэхээр зорин бэлтгэл ажилдаа явж байна. Эмч нар маань монголдоо болон солонгост мэргэшсэн байгаа.Энэ бол мэсийн бус эмчилгээний гоо заслын оношлогоо, эмчилгээ юм. Үүнд зухас дурьдахад PRP, Коллагентай утас суулгах /өргөстэй, өргөсгүй/, BOTOX, FILLER, Синдрелла,V-line, Эхэсийн тарилга, хамар өндөрлөх үйлчилгээнүүд багтана. Ингэснээр нэг газраас давхар давхар үйлчилгээг авах боломжтой болж байна. Та бүхэн бидэнтэй 99045097, 99025585,99024899 дугаараар холбогдож болно.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

“ЭМЯ-наас хатуу хөл хориог сунгах санал ирүүлээгүй”

УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хориог тав хоног сунгасан билээ

2021-01-08

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...