Монгол оронд нутагшсан “Япон зөгий” Томоко Ибүкүро

2021-01-25 89`s story 0

Дэлхийн улсуудыг тэр чигт нь зөгийн аймаг гэж төсөөлбөл Япон улс гарцаагүй ажилтан зөгий л байж таараа. Дэлхийг тойрон нисэж, өнгийн цэцэгс дээр сууж цуглуулсан бал нь муудна гэж үгүй.

1999 он. Монгол улсын байдал оргоо бусгаа харин арлын Японд амьдрал цэцэглэнэ. Улаанбаатар хотод хүн, амьтан ховор холхиж бүгд л шоргоолж мэт шаргуу ажиллаж байхад дөнгөж арван найман насыг зооглоод буй залуухан бүсгүй Томоко Ибүкүро “Монголын түүхийг судлах” их санаагаа гүйцэлдүүлэхээр хилийн зураас даваад байлаа.

 

Цаг үе өөрчлөгдөж Улаанбаатарын гудамж хүн олноор дүүрч, байшин барилгууд шил даран босоход Томоко бүсгүй хотдоо үлдэж өөрийгөө ч бас олж нээхээр шийдэх үед харин түүний гэр орон Япон улсад байв.

2014 он. Зохиол бичих ажилтнаар карьераа эхлүүлсэн ч “мэргэжилд уягддаггүй” Япон хүний жишгээр угаалгын газрын эзэн, машин худалдааны бизнес эрхлэгч, рестораны эзэн гэх мэт хэд хэдэн салбарт хүч үзсэний эцэст өдгөө чихэнд хүртэл хүнгэнэсэн зөгийн балны бизнесээ эхлүүлж “Михачи” хэмээх нэрийг айлдав.

“Зөгий өөрийн эрх ашгийг боддоггүй, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөдөг, ухаантай амьтад” хэмээн ярих нь ажилдаа хайртай хүнээс л гарах үгс байсан юм. Зөгийтэй танилцсан хүн нэг бол айдаг эсвэл дурладаг гэх. Тэгэхээр тэрбээр зөгийд бас Монгол улсад хайртай хүн байх нь.

Хүний арчилгаанаас хамаарч зөгийн балны амтыг сайжруулж болох ч байгалиас ирэх бал бүгд л адилхан амтагдана. Харин Томокогийн гараар дамжихдаа балны амт олон зүйлийн эрдэсээр баяжуулагдаж долоон төрлөөр хорин янзын савалгаанд хийж гардаг. Нэг ажилтантай эхэлсэн зөгийн бизнес арван хүнтэй болж, арван сая байсан эргэлтийн хөрөнгө нэг тэрбум болтлоо нэмэгдэв.

Адилхан зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг өрсөлдөгч бус хамтран зүтгэгч гэж хандан салбараараа хөгжих хүсэлтэй бөгөөд ойрын хугацаанд Монгол зөгийн балын амтыг Японы зах зээлд гаргахаар зорьж байгаа.

Зөгий амьдралынхаа туршид дэлхийн талыг туулж, дөрвөн сая гаруй цэцэг дамжин гурваас таван жил хүртэл амьдардаг гэдэг. Харин Томоко арлын орноос Монгол улсад ирээд өдгөө хорин хоёр жилийн нүүрийг үзсэн бөгөөд гарцаагүй “бидний” хүн гэлтэй.

Гэр бүл зохиож үрийн зулай үнэрлээд арван найман жилийн нүүрийг үдэж харин Улаанбаатар хот түүний гэр орон болсон байлаа.

Хил даваад зөндөө удсан ч арлын оронд цуглуулсан балых нь амт одоо ч чихэрлэг хэвээрээ.

Холбоотой мэдээ

“Пифагорын теорем сурахаас илүү өөрийгөө таньж мэдэх нь чухал”

Эр хүн туг ч барина тугал ч хариулна. Төгсөлтийн баяраараа хослол авах ч мөнгөгүй, хөөсөн мантуу зар

2021-02-02

Загвар хөөдөггүй загвар зохион бүтээгч

Олон улсын жишиг, үндэсний хэв шинжийг хослуулсан “Flame” брэндийг үүсгэн байгуулсан хүн бол угтаа г

2021-02-01

Гоёл нь хүзүүгээ, гоо нь улсаа чимнэ

Бүтээлч, ажилсаг, бага зэрэг түргэн ч гэмээр ааштай Халиун бүсгүй. Галуу шувууны мах идэж, урлаг ойл

2021-01-28

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...