Өнгөрсөн 24 цагийн дотор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн задгай, Дамба орчмын нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн энэхүү халдварын эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн энэ сарын 17-нд нэг үсчинд үсээ засуулсан. Тэр үсчин энэ сарын 18-нд коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсан байна.
Тиймээс иргэд үйлчилгээний байгууллагад халдварын сэргийлэлтийг маш сайн хийхгүй бол эрсдэл өндөр байгааг дахин анхаарууллаа.
Мөн Сүхбаатар дүүргийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тухайн байрны 121 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарчээ.
0 cэтгэгдэлтэй