Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс AstraZeneca компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

2021-01-26 Дэд онцлох 0

“Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн.

Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна” хэмээн Сангийн сайд, вакциныг оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр “Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд ойр явж ирсэн “оюуны” хөрш орнууд юм.

Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм.

Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг ёсоор болгоож Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн.

Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна. Уламжлалт найрсаг энэхүү харилцаагааг бид хадгалж цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

2021 оны гуравдугаар сараас эхлэн өндөр өртөгтэй хагалгааны зардлыг ЭМД сангаас төлнө

2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын санг

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...