Нэгэн аав хүүгийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд 30 цаг сууж шивээс хийлгэжээ

2021-01-27 Сонирхолтой 0

Та хэдэн янзын шивээс харж байсан бэ? Магадгүй хэдэн зуу бүр мянга ч хүрэх байх. Гэхдээ яг үүн шиг шивээс харж байгаагүй гэдэгт би итгэлтэй байна.

Эцэг эх болохын цагт хүүхдэдээ хорвоогийн хамаг сайн сайхныг хүсэх нь байгалийн л жам. Зөвхөн тэднийг хооллож, ундалж, сургуульд явуулж, хувцаслаад зогсохгүй хүүхдийнхээ өмнө тулгарсан асуудлыг хамтдаа шийдвэрлэж, цаг заваа зориулах нь тэднийг гэсэн хайраа илэрхийлэх хамгийн шилдэг арга.

Тэгвэл цээжин дээрээ нэлээд том мэнгэтэй төрснөөсөө болоод өөртөө итгэх итгэлгүй болсон Дерек хүүгийн түүх болон түүний аав хэрхэн энэ асуудалд хандсан түүх олон хүний анхаарлыг татаж байна.

Түүний аав хүүгийнхээ сэтгэл санааг өргөж, ичих шаардлагагүй гэж харуулахын тулд цээжин дээрээ шивээс хийлгэсэн нь “оны шилдэг аав” гэсэн цолыг түүнд олгожээ.

Цээж хэсгийн шивээс маш их өвддөг. Гэтэл бүр 30 цагийн турш сууж шивээс хийлгэнэ гэдэг багагүй тэвчээрийг шаардсан нь ойлгомжтой.

Хүүхэд өөрийн гадаад төрхөөсөө болж бусдад шоглуулах, өөртөө итгэлгүй болох зэрэг нь амьдралын олон салбарт сөрөг нөлөөг үзүүлдэг. Хүмүүсээс өөрийгөө доогуур үзэх, бусдаас санаа зовох, өөрийнхөөрөө байж чадалгүй бие барих, даамжирвал өөрийгөө үзэн ядах, ууртай болох, зожгирох гэх мэт сэтгэлзүйн асуудалд аваачдаг. Үүнийг эцэг эхчүүд сайн ойлгож зүгээр л өөрийгөө хайрла гэж хэлэх бус үйлдлээрээ үүнийг зааж үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм аа.

Эх сурвалж:Boredpanda.com

Холбоотой мэдээ

Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вак

2021-03-02

Шүлсээр шинжилгээ авдаг оношлуур удахгүй туршилтад орно

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн а

2021-03-02

Фитнессийн төлбөрийг төр даана гэдэг худал мэдээлэл

Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөт

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...