Долоо хоногийн өрнийн зурхай

2017-09-18 Нийгэм 0

(2017.IX.18-2017.IX.24)

ХОНЬ

Дуусгахын даваан дээр ирчихээд хараахан гүйцээж амжихгүй байсан ажлууд овоорсоор л байна. Гэхдээ асуултын хариугаа олсон учраас санаа зовох хэрэггүй, удахгүй ажил төрөл сэтгэлчлэн бүтэх болно. Даваа гаригт өөртэйгээ ижил сонирхолтой, олон талаараа адил төстэй хэн нэгэнтэй учрах бололтой. Энэ долоо хоногт та ихэд романтик байх болно. Асуудлыг хүчээр шийдэх гэж муйхарлах хэрэггүй.

ҮХЭР

Сэтгэл санаа өөдрөг байна. Тэр хэрээр танаас шинэ содон санаа ундрах болно. Өдөр тутмын энгийн ярианаас хүртэл шинэ санаа төрж мэдэх тул тэр дор нь тэмдэглэж аваад ажил хэрэг болгоорой. Энэ нь таны амьдралд том өөрчлөлт авчирч мэднэ. Даваа гаригт гэр бүлийн хүрээнд сайхан мэдээ дуулах бололтой. Лхагва гаригт шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Зорилгодоо хүрэхэд тун дөхөм байх болно.

ИХЭР

Болдог сон бол биеэ хоёр хуваачихмаар санагдах байх. Гэхдээ энэ удаад та цаг зав, сэтгэл зүрхээ ажил төрөлтэй холбоотой асуудалд түлхүү дайчлаарай. Багагүй хугацаа зарцуулсан ч үр дүн тааруу байсан ажлаа амжилттай гүйцээх түлхүүрийг олно. Лхагва гаригт гэр орноо засаж тохижуулах, бага сагахан шинэчлэх, эсвэл гэртээ бүгээд тайван амар амрахад тохиромжтой. Ойрын хугацаанд та идэвхтэй, нийтэч байх тул олон нийтийн арга хэмжээнээс татгалзалгүйгээр гарч, цагийг зугаатай өнгөрүүл.

МЭЛХИЙ

Өнгөрсөн хугацаанд цуглуулж мэдсэн мэдээлэл, санаа оноогоо бодит ажил болгох цаг нь болжээ. Сүүлийн үед ажил төрөл бүтэмж муутай, сайн муу холилдон байсан бол энэ долоо хоногт та байдлыг нааштайгаар эргүүлж чадна. Даваа гаригт хэн нэгнээс сайхан мэдээ дуулна. Аливаа зүйлд уян хатан хандахыг хичээгээрэй.

АРСЛАН

Зөн совингоо дага. Ялангуяа санхүүгийн асуудал тулгарвал зөв гэж бодсон зүг рүүгээ зоригтой алх. Даваа гаригт таныг аз ивээнэ. Энэ долоо хоногт та олз омог ихтэй байж, санамсаргүй эх үүсвэрээс багагүй хэмжээний мөнгө орж ирэх бололтой. Жижиг сажиг гэлтгүй бүх зүйлд няхуур хандаарай.

ОХИН

Хувийн харилцаа ээдрээтэй байх бололтой. Итгэж найдах, эсвэл хувиа хичээх хоёрын аль нь зөв болохыг шийдэх хэрэгтэй болно. Танд юу хамгийн эрхэм болохыг зөвхөн та л өөрөө мэднэ гэдээ санаарай. Зөн совин тань онцгой байх тул сэтгэл зүрхээ чагна. Бусадтай харилцах чадвар гойд байх тул олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

ЖИНЛҮҮР

Ямар нэг зүйл таагүй санагдах, ялангуяа ажил төрөлтэй холбоотой таагүй мэдрэмж төрж, бухимдаж байгаа бол засаж залруулахын тулд өөрөөс шалтгаалах зүйлээ хангалттай сайн хийхэд л болно. Байдал яваандаа сайжирна. Даваа гаригт бусдыг хайрлах, энэрэх сэтгэл тань дүүрэн байх болно. Хайртай хүнтэйгээ, эсвэл найзуудтай цагийг сайхан өнгөрүүл. Юу таныг арагш чангааж буй талаар бодож, гарц хайгаарай.

ХИЛЭНЦ

Хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн долоо хоног айсуй. Эргэн тойрны чинь хүмүүс бүгд л таныг саймширч, таны анхаарлыг татах гэж хичээх бололтой. Ажилтай холбоотой удаан хүлээсэн сайхан мэдээгээ сонсоно. Амжилтаа тэмдэглэхдээ бэлдээрэй. Өөрийнхөөрөө байж, бусдын орон зайд халдах хэрэггүй. Энэ зангаас чинь болж асуудал дэгдэж ч болзошгүй.

НУМ

Таны шийдвэрээс хамаарсан ямарх нэг том өөрчлөлт хүлээж байна. Үүнээс урьтаад та түр завсарлага аваад, хүсэл зорилго чинь чухам юу вэ гэдгийг сайтар тунгаагаарай. Ганц бие нумынхан онцгой нэгэнтэй учрах бололтой. Ажил төрөлтэй холбоотой ид шидийн гэмээр зүйл тохиож болзошгүй. Лхагва гаригт шинэ ажил эхлүүлэх, бодож төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе.

МАТАР

Аливаа зүйлд хэт нухацтай хандах гэж хичээсээр таныг зориод ирсэн боломж, завшааныг алдчих вий. Багахан алхам хийгээд том амжилтад хүрэх таатай үе ирсэн байна. Зөн совингоо дагаж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлаарай. Ажил хэрэг бүтэмжтэй байх болно.

ХУМХ

Таны сэтгэлийг зовоож байсан санхүүгийн асуудал харамсалтай нь үргэлжлэх бололтой. Орлого, зарлагаа сайтар хянаж, жижиг сажиг гэлтгүй аливаа зүйлд няхуур хандаарай. Өнгөрсөн хугацаанд хайр дурлал таныг тойроод байгаа мэт санагдаж байсан бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлалтай. Хүссэндээ хүрэхийн тулд ямар алхам хийх ёстой, түүнийгээ хий.

ЗАГАС

Өөртөө итгэж, зөн совингоо дагах үе. Мягмар гаригт ямар нэг сайхан зүйл тохиолдоно. Шинэ хүнтэй учрах бололтой. Хүсэл шаардлагад тань нийцэж байгаа бол аливаа саналаас татгалзах хэрэггүй. Магад амьдралд чинь том өөрчлөлт авчирч мэднэ. Хэмжээ хязгаарыг давалгүйгээр хүссэн зүйлийнхээ төлөө тэмц.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...