“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

2021-02-03 Ярилцлага 0

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, ярилцлагыг хүргэж байна.

Дэлхийг нийтээр нь цочроож чамгүй олон хүний аминд хүрээд буй коронавирус сүүлийн үед яалтач үгүй олны анхаарлын төвд байх болоо. Тэгвэл таны хувьд эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой хүний хувьд эл цар тахалын тухай юу гэж хэлэх бол гэдэг нь сонин байна?

Коронавирусын хувьд зөвхөн уушгины хатгалгаа гэхээс цусаар дамжин биеийн хэсэг бүрд хүрч, тэр дундаа ужиг өвчнийг илүүтэй барьж авч байна. Ужиг өвчтэй хүний дархлааны системийг унагаж хорвоогоос явуулах хүний тоог ихэсгэж байна. Үүнийг ч дэлхийн эрдэмтэд, эмч нар баталсан.

Энэхүү вирус нь тахал гэдэг утгаараа дэлхий даяар хүчтэй шуурга дэгдээсэн шүү дээ. Ер нь корона ч гэлтгүй бүх өвчний нян биед нэвтрэх үедээ судсаар гүйж эрхтэн бүрээр тархдаг. Аль үрэвсэлтэй байгаа хэсэг дээр очиж наалддаг. Үүнээс хүмүүс энгийн алхмаар өөрсдийгөө хамгаалах боломжтой. Энд хөдөлгөөний талаар нэгэн зүйлийг дурдахад,

Ажил, амралтаа зохицуулан хэм намжуу дасгал хөдөлгөөн хийж дадалжуулах нь нэн чухал. Их ажилласнаас биш буруу ажилласнаас болж ядарч цуцдаг гэж Н.Е. Введенский сургасан байдаг. Амьдрал бол хэмт хөдөлгөөн юм. Бидний амьдралын хэмт хөдөлгөөн болсон түүний нэг хэлбэр болох ажил хөдөлмөрийн хэм чухал гэдэг нь ойлгомжтой.

Хэмнэлттэй хөдөлгөөн гэдэг бол биеийн бүх үйл ажиллагааг хөгжүүлэн улам бүр боловсронгуй болгож байдаг биологийн хамгийн чухал зүйлс мөн. Нэгэнтээ Оросын агуу физиологич И.П.Павлов хэлэхдээ, амьдралын гол үндэс бол дасгал хөдөлгөөн, ямар нэгэн ажил хийхдээ дэс дараалалтай хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн байдаг. Дасгал дундаа хэм намжуу буюу зөөлөн дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Хэт их булчингаа чангалах нь эргээд цус гүйхгүй болгох сөрөг нөлөөтэй.

Эрүүл мэндийн яамнаас хэлэхдээ шим тэжээлтэй хоол унд идэх, лемон, содтой уусмалаар амаа зайлахыг зөвлөж байна. Гэхдээ илүү үр дүнтэй нь байгалийн жамц давс минь байгаа шүү дээ. Түүгээрээ уусмал бэлдээд амаа зайлах хэрэгтэй.

Жамц давс хүний биед амин дэм, дархлааг суулгаж өгдөг. Зөвхөн гараад байгаа вирусээс хамгаалахаас гадна бусад халдварт өвчнөөс ч сэргийлнэ. Хүмүүс өөхтэй махаа идэж, банштай цай чанаж уугаад өвчнөөс сэргийлэх юм ярьж байгаа нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа их өрөөсгөл ойлголт.

Манай улсын хувьд эрүүл хөрсөнд ургадаг ургамал идсэн малын махаар хооллож, өвөг дээдсээс хүндлэн шүтэж ирсэн сайхан байгальтайгаа ойр амьдардагт харьцангуй дархлаа сайтай байдаг ч түүнийхээ хужрыг нь тааруулж чадахгүй байна.

Тэгвэл яг юу идэх ёстой юм бэ?

Мэдээж мах, хүнсний ногоо, цагаан идээгээ идэж дархлаагаа дэмжих нь зөв. Гэвч тухайн хүн маань махан биеийнхээ үрэвслийг эхлээд тогтоох хэрэгтэй. Аль хоол хүнсийг хэрэглэхээр биед өөрчлөлт байна, энийг идэхээр л харшлаад ч юм уу болохгүй байгаа юм шиг байна хэмээн мэдсэн хэрнээ дуртай болохоор идчихдэг юм гэлцдэг. Энэ бол маш том алдаа. Үрэвслээ улам дэгдээх хүчин зүйлс болж өгдөг. Бас шим тэжээлтэй, чанартай гэсэн гээд тостой, мах ихтэй, хурц хоол, хүнс хэрэглээд байвал та ходоо болон таван цулаа үрэвсэлтэй болгож, цусаа улам өтгөрүүлж байна аа л гэсэн үг юм.

Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхээр онош нь мэдэгдэхгүй буцаагдаад байдаг. Үүний гол үндэс нь ердөө л буруу хооллолт байдаг.

Нөгөө талаараа зөв хооллож байгаа гээд зөвхөн ногоо иддэг хүмүүс байдаг. Тэр ч гэсэн сөрөг нөлөөтэй. Нойр булчирхайн үрэвсэлтэй хүн зөвхөн цагаан хоол тэр дундаа цагаан будаа, ислэг чанарын ургамал, ногоо идэх нь тааламжтай бус. Нөгөө талаараа өлөн дээрээ лемонтой ус ууж гэдэс дотроо цэвэрлэж байна гэж ойлгоод байдаг. Гэвч энэ нь нэг талаараа бас л ташаа ойлголт юм. Учир нь ходоод гэдэс дотор улайлт ихтэй, үрэвсэлтэй, нойр булчирхайн үрэвсэлтэй байгаа тохиолдолд ууж буй лемон чинь өөрөө маш ислэг учраас үрэвслийг чинь улам дэгдээдэг.

Өөрийн суурь өвчиндөө тааруулж хооллох нь вирусээс хамгаалах хамгийн зөв арга юм. Зарим хүнд хэлбэрийн өвчний үед тодорхой хоол хүнсийг эрс хорьдог. Түүний адил та өөрийн биед таарахгүй зүйлсээс татгалзаж, хэрэгтэй шим тэжээлээ авах хэрэгтэй. Хүн бүрд тэр нь адилгүй байна л гэсэн үг.

Хоолны ширээнээс хагас өлөн босч сурах хэрэгтэй. Хүнд заавал цадах шаардлага байхгүй. Ходоод, бие ээ амраа. Нүдээр харж, амаар амталж байгаа хүсэл тачааллын ухамсартаа захирагдах хэрэггүй. Идсэн хоол бүхэн цусаар дамжиж эрхтэн тогтолцоонд очдог бол бодсон бодол тань ч мөн адил цусаар дамжин эрхтэн тогтолцоонд очдог. Тиймээс энэ хоёрыгоо зөв зохицуулах хэрэгтэй. Мэдээж махан хоолоо тааруулах нь зөв, харин шарсан хуурсан, түргэн хоол зэргээс татгалзах хэрэгтэй. Хийжүүлсэн ундааны хэрэглээг больж, кофегоо ч багасгах хэрэгтэй.

Харин шингэн бор цай тэр дундаа Их тайга цайн бүтээгдэхүүнийг илүүтэй сонгож хэрэглэвэл бидний биеэр урсаж буй цусанд маш эерэг нөлөөтэй. Яагаад заавал Их тайга цай вэ гэвэл монголын эрүүл хөрсөнд ургасан олон төрлийн ургамлууд багтсан байдгаас гадна халуун сав болоод аяганд цайны өнгөр тогтоодоггүй. Энд өнгөр тогтоож байна гэдэг нь бидний ходоодонд ч мөн өнгөр тогтоож байна гэсэн үг шүү дээ. Иймд эл цай өнгөр тогтоохгүй, цэвэр байгалийн ургамлаараа байж чаддаг юм байна гэж би бодож байгаа. Энэ гэхдээ цайны реклам биш шүү. Миний хувьд эл цайг тогтмол хэрэглэдэг болохоор зөвлөж байгаа юм. Мэддэг нэг нь байдаг ч мэдэхгүй хүн олон байдаг.

Коронавирусын ачаар хүмүүс өөрийн эрүүл мэнд, аж амьдралд дүгнэлт хийж байх шиг байна. Энэ талаар юу гэж бодож байна?

Коронавирусын хувьд дэлхийг цочроож муу нэр авсан гол шалтгаан нь биднийг аль цэг дээр байгааг л мэдрүүлж өгсөн явдал юм. Бохир, заваан, болохгүй өвчин гэх мэтээр янз бүрээр л дуудаж байгаа. Гэсэн ч нөгөөтэйгүүр олон зүйлийг бидэнд ойлгуулж байна. Өнөөдөр бид ямар төвшинд байна, дэлхий ертөнц хаашаа эргэж байна? гэх мэт олон зүйлсийг олж анзаарах боломжийг олгож байна.

Хэт хөгжил гэдэг зүйл илүүдэхээрээ хүний тархийг доройтуулдаг юм байна. Энэ хөл хорионы үед байгаль дэлхий сэргэж, харагдахгүй байсан байшингийн орой харагдлаа гэх. Бохирдсон ус тунгалаг болж загас жараахай олширлоо гээд сайхан мэдээнүүд дуулдаж эхэлсэн. Энэ бүхэн дэлхийг хаашаа уруудаж байсныг тод томруунаар харууллаа. Бидний буруугаас болж сүйдсэн байгаль яаж хариугаа авдгийг үзүүлж байна.

Байгаль эхэд буруу хандсан үйлийн үр гэж болох уу?

Үйлийн үртэй ч холбож бодож болохоор байна. Хүмүүс бид амин хувиа л бодож байгаль эхээ орхигдуулдаг. Тодорхой хэмжээнд анхаарч, хайрладаг улсууд бий л дээ. Гэхдээ л маш хомс. Үнэхээр байгаль ч бас хариугаа авч чаддаг юм байна. Бид бол түр зуурынх, харин байгаль бол мөнх шүү дээ. Эцсийн эцэст хүн бүр байгаль эхийн хөрсөнд шингэдэг нь л үнэн шүү дээ.

Зарим хүмүүс энэ вирусийг ханиад тусаж байгаа мэт л өлхөн тусаад өнгөрч байна. Та ковидыг ханиад гэж хэлэх үү?

Ковид дэлхий даяар эмзэг сэдэв болсон. Монгол улсын хувьд ч хүчтэй автагдаж байгаа. Манай улсад жилээс жилд үүнтэй төстэй хүнд хэлбэрийн ханиад өмнөх жилүүдэд мөн л байсан. Ковид тархдаг жилийн яг өмнөх үеийн ханиад асар хүнд байсан, тэр үед туссан хүндээ маш хүндээр хүрч байсан. Маш өндөр темпратуртай халуурч, цөөнгүй нэгэн хорвоогоос хальсан ч байдаг. Дэлхий даяар тархсан гэдэг утгаараа хүн бүр коронавирусээс сүрдэх хандлагатай байгаа ч, ханиадын нэг л төрөл. Хамгийн гол асуудал нь хүний биед ороод мутацид орж, олон хувилбарыг бий болгож байгаа юм.

Хувирч байгаа гол шалтгаан нь юу бэ?

Яг л түрүүн хэлсэн шиг, аливаа хүний ужиг өвчин дээр үндэслэж байгаа хэрэг. Өөрийн бие дээр сайн анхаарч түүнчлэн оюун ухаанаа ч зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Бие сэтгэлийн амар тайвнаа, зөв хооллолттой хослуулж чадвал таны биед юу ч халдаж чадахгүй.

Хүн өвдөх үндэс нь аливаа эрхтний үрэвсэл гэж ойлгож болох уу?

Тийм. Үрэвсэл нь ил мэдэгдэхгүй тохиолдол бий, эсвэл мэдэгдээд байхад нь тоодоггүй хүмүүс бий. Жишээ нь өтгөн нь хатдаг, ходоод нь өвддөг байхад л буруу хооллосоор байгаад хүндрүүлээд хүрээд ирдэг хүмүүс зөндөө бий. Эсвэл эсрэг арга хэмжээг авч байна гээд өлөн элгэн дээрээ лемонтой ус уугаад, хайрсан, шарсан, түргэн хоолоо иддэг хүмүүс ч дийлэнх байна. Лемон хэдий хүний биед сайн ч гэсэн хэт хүчиллэг болохоор өглөө бүр уугаад байвал ходоодны үрэвслийг улам сэдрээнэ.

Цус өтгөрөлтийн талаар дээр цухас дурдаад өнгөрсөн. Орчин үед цус өтгөрөлтгүй хүмүүс ч тун ховор болсон юм шиг санагдсан. Та эл өвчний шалтгааны талаар товчхон ярьж өгөхгүй юу?

Тэгэлгүй яах бэ. Цайн дээр чихэр нэмэх тусам өтгөрдөгтэй адил хүний цус ч бас өтгөрч байдаг. Өтгөрсөөр, өтгөрсөөр судас нарийсаж цус гүйхээ болино. Үүнээс сэргийлэхийн тулд шингэн сайн уух хэрэгтэй, мөн хоолоо ч давхар зохицуулах шаардлагатай. Гэхдээ нэг дор залгилж ууж бас болохгүй.

Өдөрт хоёр литр ус уух нь зөв үү?

Хүн шөлтэй хоол идэж байхдаа ч шингэнээ нөхөж байдаг. Миний бодлоор заавал 2 литр ус уух ёстой гэдэг нь өрөөсгөл юм шиг санагддаг. Өөрийн биеийн онцлогоос хамаарч 5-7 аяга усыг барин, тавин шимж уух хэрэгтэй. Түүнээс гадна шөлтэй хоолыг түлхүү идэх хэрэгтэй.

Бидний өвөө, эмээ гурилтай шөл их иддэг байсан. Одоо эрүүл саруул байдаг нь түүнтэй холбоотой гэж ойлгож болох нь ээ, нэг талаар?

Тэгэлгүй яах бэ. Бидний өвөг дээдэс шөлтэй хоолыг түлхүү хэрэглэж ирсэн. Одоо 80, 90-тэй буурлууд минь эрүүл саруул байгаа нь ч үүнтэй холбоотой. Өдөрт нэг аяга шөлтэй хоол л иднэ, бүр өлсөөд байвал ааруул цагаан идээгээ иддэг байсан байна.

Хоёрдугаар хоолыг барагтаа идэхгүй. Тиймдээ ч өнөөдөр ийм сайхан насалж байгаагийн томоохон шалтгааны нэг илрэл юм.

Энэ бол нэг талаараа асар их хоолны соёл. Дээд үеэс уламжлагдан ирсэн ёс суртахуун юм. Хоол идэхдээ нэг өвдөгөө нугалж суудаг байлаа шүү дээ. Тэр нь хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ, хоолны шингэцийг сайжруулж байгаа хэрэг. Ухаан саруул, дэг жаягтай гэж жигтэйхэн. Гэтэл манай залуу үеийнхэн ингэж өндөр наслахад бэрх хооллож ундаалж байна шүү дээ.

Бид бүхэн өвөг дээдсийнхээ соёл заншлыг умартан мартсан. Энэ нь ч бидэнд ихээхэн нөлөөлж байна даа.

Залуучууд өвчний үүр болж байна. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Жил ирэх тусам л өвчний нэр олширч, бас залуужиж байна. Үзлэг хийхээр их үрэвсэлтэй байдаг. Тэр дундаа зүрх судасны өвчлөл их байна. Үүний нэгэн шалтгаан нь, түрүүн хэлсэнчлэн, маш буруу хооллож байна. Шөлтэй хоол идэхгүй байна. Байнга түргэн хоол идэх хэрэггүй. Тухайн үедээ идэхэд амттай ч амьдрах хоногийн тоогоо л хороож байгаа хэрэг шүү дээ. Үр, хүүхдүүд эцэг эх, эмээ өвөөгийнхөө үгийг сонсдог байх хэрэгтэй. Та нарын үе өнгөрсөн гэх хэт өрөөсгөл ойлголтоо авч хаях хэрэгтэй.

Коронавирус туссан хүн богино насална гэсэн мэдээлэл цахим орчинд маш ихээр явах болсон байна лээ. Энэ талаар юу гэж бодож байна?

Үүнд үнэний ор бий. Учир нь та ужиг өвчин, үрэвсэл ихтэй байвал богино насална л гээд ойлгочиход буруудахгүй. Гэхдээ Ковид тусаад эдгэсэн хүн өөрийн хүчээр урт наслах боломжтой. Энэ нь ердөө дээр давтан давтан хэлээд байгаа идэж байгаа хоолоо зөв тааруулж цусаа цэвэрхэн байлгахад л оршино.

Хятадын анагаах ухаанд “Нэвтэрвэл өвдөхгүй, нэвтрэхгүй бол өвдөнө” – энэ бол мэдрэлийн судал, хий цусны гүйдэл, саадгүй нэвтэрч байвал таны бие өвдөхгүй гэсэн утга санааг илэрхийлнэ. Үүнээс улбаалаад махан биеийг тэтгэгч цусны судсаа цэвэр байлгаж аалзны тор шиг хирсэн судсан дотор гүйж буй цусаа цэвэр байлгаарай.

Коронавирус туссан хүмүүсийг тусгаарлаж, эмчилж байгаа. Таны эмчилгээгээр корона туссан хүнийг эмчилж болох уу?

Уг вирус авсан хүнийг эдгээж чадна гэсэн итгэл надад бий. Тухайн хүнийхээ ерөнхий байдлыг ажиж, ужиг өвчин, үрэвсэл хэр байна вэ гэдгээс голлон оношилгоо хийснээр, үр дүн маш өндөр байдаг. Анагаахын шинжлэх ухаанаар онош нь тогтоогдохгүй байсан өвчнийг оношилон эмчилж байсан учраас ийм итгэлтэй хэлж байгаа юм. Үүнийг олж тогтоож байгаа гол нууц нь байгаль эхээс ирж буй нүдэнд үл харагдах увидист хүч юм. Уг мутар нь миний махан биеэр дамжин танд зөв амьдрахыг зөвлөж байгаа хэрэг.

Коронавирус бүрэн арилж алга болтлоо маш их хугацааг шаардана байх. Тиймээс хүмүүс үүнтэй зохицож амьдрах шаардлага гарч байна уу даа?

Тэр үнэн. Таны ухамсар зөв замруу чиглэгдэж, хүн олон байгальтайгаа зөв харьцаж сурахын цагт энэ бүхэн дуусгавар болно. Хэрвээ та мунхаг зан гаргаж байгаль орчноо сүйтгэсээр байх юм бол үүнээс дор тахал биднийг хүлээж байх биз.

Саяхан болсон газар хөдлөлтийн чичиргээ хүмүүсийг их сандаргасан. Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод олон хүнийг сандаргасан шүү дээ. Тиймээс энд ингэж мэдрэгдэж байгаа юм чинь том ангал үүсэхэд бид хүчин мөхөстөнө. Ердөө л өчүүхэн амьтад болно шүү дээ. Ингээд бодохоор бид байгалийн өмнө хэн ч биш юм.

Бидэнд тохиолдож байгаа гай зовлонг бид өөрсдөө л тарьж, бий болгож байгаа байх?

Бидэнд тохиож байгаа бүх зовлонг бид өөрсдөө л тарьж байгаа шүү дээ. Бид байгалийн амин хүчээр тэтгэгдэж аж төрдөг. Гэтэл байгальтай зүй бус харьцаж байхад биднээс хариу авахгүй гээд яах билээ. Над дээр эмчлүүлэхээр ирсэн хүмүүст би байгальтай ойр байхыг захидаг. Надтай яриад сууж байгаа шигээ од эрхэстэй бас ярилцаж, хүслээ шивнэж байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг ойлгохгүй байж мэднэ. Гэхдээ сэтгэлээс гарсан өчил бүхэн үнэ цэнэтэй байдаг юм шүү.

Уншигчдадаа хандаж юу гэж хэлмээр байна?

Биеийн дархлаа чухлын адил оюун санааны дархлааг мөн өөртөө суулгаарай. Цахимаар уншиж байгаа мэдээ мэдээлэлд хэт автахгүй байх. Хүслийн галд шаталгүй оюун бодлоо тайван байлгаарай. Хүслийн гал гэдэг нь шунал, атаархал, хов жив, үзэн ядалтыг хэлж байгаа юм.

Баяр наадамд толгой мэдүүлж, хэт үнэтэй эд хогшлоор өөрийгөө чигжих нь оюуны дархлааг хамгийн их сулруулагч шүү дээ. Минималист амьдралын хэвшилд суралцаж цэгцтэй байх хэрэгтэй. Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч өвчин, вирус танд халдахгүй.

Дахин та бүхэнд зөвлөхөд:

1. Хоолойгоо жамц давсаар зайлаарай. Идээлсэн, үрэвссэн үед нунтагласан жамц давс цацах, уусмалаар нь зайлах шиг сайн эм байхгүй шүү.

2. Хоол ундаа зөв тааруулж идээрэй. Тэр дундаа шөлтэй хоолыг түлхүү идэх хэрэгтэй. Мах, гурил, ногоо гурвыг өөрийн биед тохируулан зөв зохицуулахын зэрэгцээ, лаврын навч, гоньд зэргээр баяжуулж идвэл бүр сайн. Харин халуун ногоотой амтлагч бүү нэмээрэй.

3. Ажил амралтаа тохируулж, хөнгөн дасгал буюу хэм намжуу хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Ууц, нуруундаа анхаарал хандуулж байх нь маш чухал.

4. Оюуны дархлааг сайн суулгаж өгөөрэй. Хүслийн галд авталгүй оюун ухаанаа тайван байлгаж сураарай.

5. Амьдарч буй орчноо сэтгэлийн амар амгалан дээр үндэслэж тайван, амгалан байлгаарай.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...