Уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна

2017-09-19 Нийгэм 0

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...