Хятад улсад Covid19-ийн хуурамч вакцин худалдаалсан хэрэг гарчээ

2021-02-17 Дэлхийд 0

Хятадын цагдаа нар хуурамч вакцин борлуулж их хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлгийн тэргүүнийг баривчилснаа өчигдөр /2021.02.16/ зарлажээ.

Конг хэмээх этгээд нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш жинхэнэ үйлдвэрлэгчийнхтэй ижил хайрцагт савласан давсны уусмал, цэвэр усыг Covid-19-ийн эсрэг вакцин нэрээр зарж борлуулж байжээ.

Тэрбээр нийт 58,000 орчим тун хуурамч вакцин борлуулж, 18 сая юанийн ( 2,7 сая ам.доллар) орлого олсон байна. Эдгээрээс 600 хайрцаг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонгконгоор дамжин гадаад улс руу ачигдсан байна. Яг аль улс руу илгээгдсэн нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

Сүүлийн үед Хятадад Сovid-19-ийн эсрэг вакцинтай холбоотой залилангийн хэрэг нэмэгджээ. Одоогоор нийт 70 орчим хүн ийм төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Токиогийн олимпын үеэр гадаадаас жуулчин авахгүй

Зуны олимпын тоглолтыг гадаадын үзэгчидгүйгээр явуулах боломжийг Японы Засгийн газар авч үзэж байна

2021-03-04

Мутацид орсон коронавирус вакцинд тэсвэртэй байж магадгүй

Коронавирус анх гарсан мөчөөсөө л хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг авч одож байгаа. Хэдийгээр эрдэмт

2021-03-04

Анжелина Жоли-ийн зарсан уран зураг 11,5 сая ам.долларт хүрч рекорд тогтоов

Лондон - Уинстон Черчиллийн зурсан Холливүүдийн улс төрийн өв түүхийг өөртөө шингээсэн 12-р зууны Ма

2021-03-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...