Өнгө эмжиж, эсгэх уламжлалыг сайжруулсан Хадлан

2021-02-19 Brand article 0

Даяаршлын шуурганы өмнөх “намжуу” цаг үед хөдөө нутагтаа аж төрөх нүүдэлчин түмэн нь “дээл” гэгч шидтэй эдийг дөрвөн улирал дамнан өмсдөг байв. Монгол угсаатны ахуйн соёлын нэг гол илрэл бол хувцас хийх арга ухаан, түүнийг эдэлж хэрэглэх ёс заншил бөгөөд өнөө хир үндсэн агуулгаа хадгалсаар байгаа.

Монгол хүний дээл хувцас бол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд үнэмшилтэй соёлын үзүүлэлт. Харин 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа ноёд түшмэдийн дээл өмсөх ёсыг болиулж, ард олны хувцас хөнгөрч, бариу болж өөрчлөгдсөн.

Тиймдээ ч өнгө эмжиж, дотор эсгэх уламжлалыг сайжруулж орчин цагийн шинэлэг технологитой хослуулсан “Хадлан” брэндийг онцлохыг хүслээ. Учир нь дээлний нэн шинэ үеийг нээсэнд нь талархаж тэр.

Уг брэнд нь өнөө цагийн хөнгөн хувцасны чиг хандлагад таарсан авсаархан дээлийг бүтээсэн гэдгээрээ бусдаас онцлог. Дээл хувцасны өв түүхийг сэргээсэн уг бүтээлийг худалдаанд гарахад олон хүмүүс олзуурхан сайшааж, захиалга хийж харагдсан юм.

Дээлний онцлог шинжийг бүрэн гаргаж, халаас ханцуйг нь зөв тааруулахаас авахуулаад эдэлгээ дааж, биед суудаг дээл хувцасны гол давуу талыг нь үлдээж, өнөө цагийн шинэлэг технологи болох Нано доторлогоог нэмэлтээр оруулж өгсөн байдаг аж. Сонин юм шүү, дээлний доторлогоо хүртэл нано болсон гэхээр…

Ийнхүү монгол дээл, тэрлэгийг бүх талаас нь нарийвчлан судалж, түүнийг эсгэх, оёх, хэрэглэх түүхий эдийг боловсруулах зэрэг уламжлалт арга ухааныг орчин үеийн техник, технологийн дэвшилтэй холбож, улмаар хойч үедээ өвлүүлэн үлдээх гол зорилго нь биелсэн хэрэг.

Хамгийн тухтай дээл бүтээнэ гэж ажлаа эхэлсэн “Хадлан”-гийнхан олон судалгаа, шинжилгээг хийсний үр дүнд анхны дээлээ эзэнд нь гардуулж, соёлын сэргээлт хийв. Дэлхийд гарах үндэсний бүтээлийн хийгдсэн технологи, онцлог шинжийг “хуулах” гэсэн компаниуд ч нэлээд харагдах болж.

Зохицохуйн урлаг (дизайн, зохион бүтээхүй буюу эсгүүр), оёх (наах, хэлбэршүүлэх, хатуулах, холбох, төрөл бүрийн аргаар чимэх). Эдгээр нь хоорондоо нягт уялдаатай, дээл, тэрлэгний гадаад үзэмж, хэрэглээнд их нөлөөлдөг.

Хадлан дээл нь олон өнгөний сонголттой бөгөөд захиалсан хүний ханцуйн уртыг Европ технологиор эрхий хурууны эхний үе хүртэлх хэмжээ авч эсгэдэг нь харааны баримжаагаар хийдэг байсан хэмжээ авах махруу арга барилыг нь сайжруулсан хэрэг.

Дээлний түүх нь арвин баялаг. Түүний нэгээхэн хэсэг болохдоо цаг үе дээ тааруулж буулгасан нь “Хадлан” брэндийн хамгийн том давуу тал гэж харж байна.

Ер нь аливаа зүйлийг хийсэн шиг хийчихсэн байхад хэн ч тоодоггүй даавуун уут хүртэл “моод”-нд орж эхэлдэг. Түүний адилаар царцаад байсан дээлний хөгжилд өөрчлөлт хийсэн “Three flames” ХХК-ын “Хадлан” брэнд дээл хувцсыг сайжруулж гарган Монгол хүнд “өөрийн хувцас”-ыг нь эргэн авчирчээ.

Холбоотой мэдээ

Өнгө эмжиж, эсгэх уламжлалыг сайжруулсан Хадлан

Даяаршлын шуурганы өмнөх “намжуу” цаг үед хөдөө нутагтаа аж төрөх нүүдэлчин түмэн нь “дээл” гэгч шид

2021-02-19

Lady Gaga-ын нээлтийн ёслолоос Монголд ирсэн “United Nude”

2012 онд Lady Gaga “Fame” үнэртэй усны нээлтдээ 30 см өсгийтэй алтан манеканаар чимэглэсэн арьса

2021-02-16

Оюунлаг улсын боловсролын жишгээр Монголчуудыг бэлтгэнэ

Монгол улстай дипломат харилцаа тогтоож байсан анхдагч улсуудын нэг бол Энэтхэг. Өдий хүртэл манай х

2021-02-15

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...