Сүүлийн 24 цагт нийт 44,503 хүнд коронавирусын шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрчээ /02.20/

2021-02-20 Нийгэм 0

Батлагдсан тохиолдлуудын 28 нь өмнөх халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал байсан бол үлдсэн 7 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд бүртгэгджээ.

Ес хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. 54 тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна.

Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

БГД-ийн 5,9,12 дугаар хороо

ХУД-ийн 9, 21 дүгээр хороо /18 дугаар хороонд шинээр өвчлөл нэмэгдсэн/

БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо

ХУД-ийн 2,4,9,21 дүгээр хороо

ЧД-ийн 2,6,12 дугаар хороонд хийгдсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн байна.
Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатарт халдварын 1,746 тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2,072 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,586 болсон бол үүнээс 1,846 тохиолдол эдгэрсэн.

Эмчилгээнд байгаа 725 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 86, хөнгөн 633 байна” гэв.

Дотоодын 2,072 халдварыг танилцуулбал /2021.02.20/

Улаанбаатар хотод-1,746 /сүүлийн хоногт 35 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн зураг шалгарчээ

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээ

2021-03-04

Төрийн өмчийн их сургуулиуд цаашид хамтарч ажиллахаар болжээ

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах сана

2021-03-04

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-04

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...