Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна.
УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна.
Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугайааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм.
Гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй