“Гуравдугаар сарын 1-н хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л орон нутаг руу явуулна”

2021-02-20 Дэд онцлох 0

Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын эх хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй.

ААН-үүдийн 95% буюу 22,000 ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гаргаж буй журмыг хэвшүүлэх, дэглэм сахих, ариутгал халдваргүйтгэлээ хийх, зохион байгуулалтын хэмнэлд ороход тодорхой хугацаа шаардлагатай тул гуравдугаар сарын эх хүртэл орон нутаг, нийслэлийн хооронд хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр нь байлгахаар болсныг УОК-оос мэдэгдлээ.

УОК-ын дарга С.Амарсайхан “УОК-ын гаргаж буй шийдвэрүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо харьцангуй ойлголцол болон гүйцэтгэл нэг явж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь хөдөө орон нутаг руу явж чадаагүй байсан иргэд PCR шинжилгээ өгөөд явсан.

Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж явуулах ажил зохицуулагдаж байгаа. Хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй” гэв.

Харин ногоон бүс/халдваргүй/ буюу хөдөө орон нутаг дотроо зорчих хөдөлгөөнийг тухайн орон нутгийн удирдлагууд өөрсдөө зохицуулах юм байна.

Автотээврийн үндэсний төвөөс хоёрдугаар сарын 23-наас хот хорондын хөдөлгөөнийг нээхэд бэлэн болсон тухай мэдээлж байсан ч УОК-оос гуравдугаар сарын 1-нийг хүртэл хязгаарлаж буйг мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ

Мутацид орсон коронавирус вакцинд тэсвэртэй байж магадгүй

Коронавирус анх гарсан мөчөөсөө л хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг авч одож байгаа. Хэдийгээр эрдэмт

2021-03-04

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...