Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирус илэрч халдварын байдал хүнд байгааг ЭМЯ-аас мэдээллээ /02.21/

2021-02-21 Нийгэм 0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 44,018 хүний сорьцод шинжилгээ хийхэд 52 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,638 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

“Сүүлийн 24 цагт 44,018 хүнд шинжилгээ хийж халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 52 тохиолдлын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн. 24 тохиолдлын 15 нь анхны, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм” гэв.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 78 тохиолдлоос 41 нь анхны батлагдсан тохиолдол, 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18, 3 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12, 19 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,493 болсон бол үүнээс 1,864 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 759 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн 669 байна” гэв.

Дотоодын 2,124 халдварыг танилцуулбал /2021.02.21/

Улаанбаатар хотод- 1,798 /сүүлийн хоногт 52 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн зураг шалгарчээ

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээ

2021-03-04

Төрийн өмчийн их сургуулиуд цаашид хамтарч ажиллахаар болжээ

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах сана

2021-03-04

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-04

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...