НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 80235723
30 мянган төгрөгийн азтан – 23,424
100 мянган төгрөгийн азтан – 2,354
500 мянган төгрөгийн азтан-239
Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан-27
Гурван сая төгрөгийн азтан – 3
20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
СУПЕР ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДРООГҮЙ БОЛ ДАРАА САРЫН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ
Тухайн сарын супер шагналын эзэн тодроогүй бол дараа сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд уг дүнг улирал дамжуулан нэмэгдүүлэхгүй байх өөрчлөлт оржээ.
Нэг сая таван зуун мянган төгрөг болон түүнээс дээш дүнг хожсон иргэд 90 хоногийн хугацаанд өөрийн биеэр татварын албанд очиж хүсэлтээ өгнө. Уг хугацаа өнгөрсөн тохиолдолд таны урамшуулал олгогдохгүй аж.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.
Супер тохирлын дугаар: 71518013 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.
Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.
0 cэтгэгдэлтэй