“Нэг хаалга-Нэг шинжилгээнээс 24, үлдсэн нь бусад тохиолдлын ойрын хавьтлууд, нийт 55 хүнээс COVID-19 илэрлээ” /02.22/

2021-02-22 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн.

Үүнээс 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна.

Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн.

Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн” гэлээ.

Холбоотой мэдээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн зураг шалгарчээ

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээ

2021-03-04

Төрийн өмчийн их сургуулиуд цаашид хамтарч ажиллахаар болжээ

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах сана

2021-03-04

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-04

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...