Ц.Ганзориг: БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр 22:00 цагт Монгол Улсад ирнэ

2021-02-22 Дэд онцлох 2

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр 22:00 цагт Синофарм вакциныг Монгол Улсад авчрах тухай мэдээллээ.

Тэрбээр “БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг.

Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн байна. Уг хоёр төрлийн вакцинд ДЭМБ одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг албаныхан мэдээлсэн.

  • Вакцин хүн болгонд таарахгүй . Тухайн хүний бие махбодын онцлог,  ямар нэг зүйл өвддөг эсэх, харшилтай гэх мэтээр олон зүйлээс шалтгаалж  үйлчлэх байх даа. Вакцин хийлгээд туршилт болно байх.  Өөрийн дархлаандаа найдах хэрэгтэй. Бас энэ өвчин туссан хүн  эрүүл болж болдог шүү дээ. 

Холбоотой мэдээ

Мутацид орсон коронавирус вакцинд тэсвэртэй байж магадгүй

Коронавирус анх гарсан мөчөөсөө л хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг авч одож байгаа. Хэдийгээр эрдэмт

2021-03-04

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...