Өвдөх үү, өлсөх үү?

2021-02-22 Нийгэм 0

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсыг ч өмнөө “сөхрүүлсэн” коронавирус манай улсад орж ирээд даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийт өнөөдрийн байдлаар /02.22/ 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний хүрээнд улсаас хатуу хөл хориог байнга тогтоож вирусын тархалтыг “базаж” байсан. Эс бөгөөс уг тоо гурван оронгоор нэмэгдсэн байж ч мэднэ.

Нэг халдварын цаана дор хаяж 4-5 ойрын хавьтал байдаг. Монгол улс шиг цөөн хүн амтай улс өвчиндөө баригдаж дуусах нь ердөө хэдхэн өдрийн л “ажил”. Хэдий хөл хорио нь эдийн засгийн хувьд ард иргэдийг туйлдуулж байгаа ч коронавирусын үзүүлж буй үнэмлэхүй аюулын өмнө үүнээс дээр сонголт байгаагүй мэт.

Хатуу хөл хорионы өдрүүдэд ард иргэдийн бухимдал газар авч эдийн засаг чухал уу, эрүүл мэнд чухал уу гэсэн асуултыг хүн бүрийн өмнө тавьсан юм.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд өдөрт дунджаар 50 шинэ тохиолдол гарч байгаа. Дээр нь массаас авсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд вирустэй нь тогтоогдсон 102 шинэ тохиолдол гарсан нь цагаан сарын үеэр хатуу хөл хориог тавиагүй бол бүх улсаараа халдвар тээгчид болох байсан бодит аюулыг харуулж буй.

Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн салбарт 1 сая гаруй иргэн ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд хөл хорионы үед тэдгээр ААН-ын үйл ажиллагааны 66 хувь нь таг зогссон болохыг судалгаагаар тогтоожээ.

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон 11 дүгээр сарын 12-ний өдрөөс хойш 150 мянга гаруй ажлын байр хумигдаж ард иргэдийн аж амьдрал хавцлын ирмэг дээр ирсэн гэхэд хилсдэхгүй.

Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлыг харгалзан үзэж маргаашнаас буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хөл хориог зогсоох шийдвэрийг засгийн газар гаргасан билээ.

Мэдээж “шахаанд” орсон засгийн газрын уг шийдвэрийг буруутгах аргагүй. Аж амьдралаа үргэлжлүүлэхэд бэрх болсон ард иргэдийн аргагүй “гуйлт”-ыг ч үгүйсгэх боломжгүй юм. Цаг үед гарч байгаа шийдвэр бүртэй уялдан зохицох нь бидний зүгээс хийх хамгийн зөв шийдвэр байсан.

Вакцинжуулалт эхлээгүй байгаа эмзэг цаг үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны 95 хувийг нээж, хэвийн горимд шилжих гэж байгаа нь аж ахуйн нэгж болоод ард иргэдээс ихээхэн сэрэмж шаардсан хэрэг болж байна.

Тэгэхээр хүн бүр хувь, хувьдаа өөрийгөө бүхий л талаар нь хамгаалж хариуцлагатай байж чадвал вакцинтай золгох хүртлээ эмнэлгийн бараа үзэхгүй байх боломжтой.

Хувь хүн хэрхэн өөрийгөө вирус тусахаас хамгаалах вэ?

  1. Маск зүүсэн ч гэсэн зай барих
  2. Маск зүүхээсээ өмнө заавал гараа ариутгах
  3. Маскийг хамрын болон чихний хэсгээр агаар оруулалгүй чигжиж зүүх
  4. Агаар солилцоог байнга явуулж, цонхоо нээж байх
  5. Гараа нүүрэндээ хүргэж огт болохгүй.
  6. Ямарваа нэгэн гадаргууд хүрсэн тохиолдолд гараа заавал ариутгах
  7. Ахуйн ариутгалыг тогтмол хийх
  8. Дархлаагаа дэмжих

Үүнтэй холбоотой УОК-оос “Түр ажиллах журам”-ыг өнөөдөр гаргасан бөгөөд ААН-ийг нийтлэг 14 төрөлд хувааж ажиллах журмыг нь тодорхойлж өгсөн байна. Журамтай эндээс танилцана уу.

 

Холбоотой мэдээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн зураг шалгарчээ

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээ

2021-03-04

Төрийн өмчийн их сургуулиуд цаашид хамтарч ажиллахаар болжээ

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах сана

2021-03-04

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-04

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...