Хийсэн хэргээ эхнэртээ “үүрүүлээд” оддог МАН-ын гишүүдийн түүх

2017-09-19 Нийтлэл 0

Ямар ч муу эр өөрийн бүсгүйгээ өмөөрч бусадтай гар зөрүүлэх тэнхээтэй байдаг. Тийм дээ ч гэрийн нөмрөөс эрийн нөмөр гэдэг үг гарсан биз. Тэгвэл МАН дотор өөрийнхөө хийсэн хэргийн өмнөөс эхнэрээ явуулдаг “мода” бий. Төрийн түшээ эрх мэдлийг атгагч байхад үедээ баахан мөнгө угааж луйвар хийчхээд хэрэг үүрэг болохоороо эхнэртээ лайгаа үүрүүлээд алга болдог хоёр эрийн тухай энд өгүүлье. Харин 2016-2020 оны үед МАН дотроос энэ түүхийг хэн үргэлжлүүлэх бол.  

Х.Бадамсүрэн 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байв. Гэвч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхаруулсан. Тэрээр хэрэг нь сөхөгдөх бүрт бие нь муудаж эмнэлэгт хэвтдэг байв. Анх цагдаагийнхан гэр болон албан тасалгаанд нь нэгжлэг хийж, түүнийг албадан саатуулах үед шоконд орж, бие нь муудан 2-р эмнэлэгт хэвтэж байсан. Энэ гэнэтийн баривчилгаа нь Бадмаад хүнд цохилт өгч, цус харвуулах дөхсөн аж. Мөн эрүүл мэндийн шалтгаан нь торны цаанаас мултрах гарц гэж харсан байх. Тиймдээ ч урд хөршид элгээ солиулсан гэх яриаг хүртэл гаргаж, эрүүл мэндийн хувьд “өнөө маргаашгүй” болсон гэж өрөвдүүлж байв.

Гаалийн Баатар мөнгөө намдаа өгсөн бол Х.Бадамсүрэн хувьдаа авчээ. Хэрэг хуучирдаггүй. “Шижир алт” ХХК нь зах зээлийн үнээс доогуур ханшаар жонш борлуулах гэрээг “Сторг Хандельсгес” хэмээх компанитай хийжээ. Тэгсэн атлаа эхнэрийнхээ болон өөр хувийн компанийн нэр дээр өөрөө гар бие оролцон зээл авсан аж. Дээрх алдаатай гэрээнээс болж нэг жилийн хугацаанд улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ. Х.Бадамсүрэн хамтарч жоншны бизнес эрхэлнэ хэмээн хөөргөж, 200 мянган долларын зээлийг “Сторг Хандельсгес” компаниас аваад 132 мянган долларыг нь Бэрхийн уурхай руу шилжүүлсэн. Харин 50 мянган долларыг эхнэрийнхээ Тун Эрдэнэ фарм” ХХК-ийн данс руу хийсэн байж. Эл хэргээс үүдээд Х.Бадамсүрэн өөрийнхөө оронд өөрийн эхнэрээ явуулж байсан аж. Өнөөдөр тэтгэврийн насандаа Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдож, төрийн мөнгөөр тансаглаж яваа түүнийг тухайн үед эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар нь өршөөсөн гэдэг.

УИХ-ын гишүүн сайд асан Ё.Отгонбаяртай хол­боотой элдэв хэргүүд яригддаг ч төдийлөн шалгагдаж, байцаагдаж явсан нь юу л бол. Мөнгө зуучилсан, завшсан гэх хэргүүдийг эргэн сөхөж үзье.  Ё.Отгонбаяртай холбоотой хамгийн анхны таагүй мэдээлэл нь намынхнаа өмнөөс “Гаалийн” Х.Баатарт 100 сая төгрөгийн тодорхойлолт хийж өгч том толгой гаргасан гэх хэрэг. Дуулиант хар төмрийн контрбандын хэрэг. Энэ нь Монгол Улсад 107 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа багш нарыг зөөврийн ком­пьютертэй болгох МАН-ын амлалт ч бас түүний гараар орсон гэдэг. Нийтдээ 46 сая ам.долларын тендерийг санаатайгаар будилуулж, тендерийн ялагч болсон “ZTE” компаниас 10 хувийг нь авсан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан. Хамгийн хачирхалтай нь тендерт ялсан компани нь компьютер үйлдвэрлэдэггүй, ялагдсан “Haier” нь өөрийн гэсэн брэнд компьютер үйлдвэрлэдэг. “Шинэ зууны боловсрол” нэртэй төслийн мөнгө Ё.Отгонбаярын гараар орсон түүх ингэж эхэлж байв. Тендерт ялсан “ZTE” компанийг ямар шалгуураар ялуулснаа “Монгол Улс даяар сүлжээтэй” гэх тайлбар. Тендерт ялагдсан “Haier” компани яаж дуугүй байх вэ, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад ч нэмэр болоогүй юм.

Тусгаар тогтнолын ордон бар­игдаж ахуйд Ё.Отгонбаяр сайд хувиасаа компьютер, дотоод сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмжийг намдаа бэлэглэж байсныг ч бас мартах учиргүй. Өөрийн тойрог болох Булганд ч “Кембрижийн туршилтын төсөл” гэгчийг хэрэгжүүлж иж бүрэн компьютерийн лаборатори хэд хэдийг авсан байдаг. Компьютерээр хөлжсөн түүх нь ийм байж болох.  Тухайн үедээ АТГ-т шалгаж эхэллээ, шалгагдаж байна гэж шуугисан ч тэгсхийгээд энэ хэрэг намжсан.
Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой бас нэгэн хэргийн сэжүүр бол алдарт Тиранозавр Батаарыг хууль бусаар хил давуулсан хэрэг. Гар бие оролцоогүй ч Монгол орны соёлын биет өв хууль бусаар дэлхийн зах зээл рүү дамлагдаж байхад нүдэн балай чихэн дүлий байсных нь төлөө яллах хэрэгтэй гэх хүмүүс цөөн бус байв. Хууль хяналтын байгууллагынхан ч тухайн үеийн БСШУЯ-ны удирдлагуудыг шалгахад буруудахгүй гэдгийг хэлж байв. Батаарын хэрэгт Монгол Улсын найм, гадаадын гурван иргэнийг холбоотойг тэд илрүүлсэн юм билээ. Ё.Отгонбаярын улс төрд хөл тавьсан жилүүдэд тарьсан дуулианыг тоймлоход ийм буюу.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан хэргээр УМБГ-аас цагдан хориод байсан. Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд онц их хэмжээний буюу 300 орчим сая ам.доллар байршуулан угаасан байж магадгүй хэрэг үүсч. Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж мөнгөн дүнгийн бодитой эсэх талаар УМБГ-ынхан “Мөнгөн гүйлгээг “Зоос”, “Голомт” Худалдаа хөгжлийн банкуудаар хийсэн. Гэхдээ ихэнх гүйлгээ нь дампуурсан “Зоос” банкинд хийгдсэн байсныг тогтоож байсан. Гэвч Ё.Отгонбаяр тухайн үед би мэдэхгүй гэж гүрийсээр өөрийнхөө оронд эхнэрээ хориулж байсан юм.

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...