Вакцин хийлгэх юм уу, үгүй юм уу?

2021-02-23 Нийгэм 1

Коронавирусыг барихын тулд Монгол улсад дөрвөн төрлийн вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байсан. Түүнээс БНХАУ-ын Синофарм вакцин өчигдөр хилийн дээс давж агуулахруу шилжсэн юм. Энэ тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн даруй ухаан саруул ард түмний минь цэцэг навч шиг үгс урсаж, элдэв янзын санаанууд гарав бололтой.

Тэдний зарим нь “Монгол хүнд вакцин хэрэггүй, Монгол улс өөрөө вакцин” гэж байсан бол харин зарим нь “адууны махаа идээд байхад корона халдаж чадахгүй” гэлээ.  Өдөрт дунджаар 50 гаруй хүн халдвар авч байгаа. Хөл хорио тавигдсан сэрэмжтэй цаг үед “Адууны махаа идээд л байхад учир нь олдох байлгүй” гээд суугаад байж таарахгүй.

Ханиад хүрэв үү, үгүй юу эмийг хоол шиг хэрэглэсээр байгаад бие дэх нян нь антибиотикийн дархлаа суусан Монгол түмэн минь хэзээний л эрүүл мэнддээ анхаардаг улс байсан. Вакцин хийлгэж өөрийгөө эрсдэлд оруулахгүй, хүний эрхийг зөрчиж байна гэнэ.

Вирус туссан хүн ганцаараа хохироод дуусдаг бол ч яая гэхсэн. Эргэн тойрныхоо бүх хүнийг хавьтал болгож нүд ирмэх зуурт тархдаг өвчин учир нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгэмд нэг хүн вакцин хийлгэхгүй байж эрхээ эдлэх нь олон хүний эрхийг зөрчсөн хэрэг болно.

1980-2017 оныг хүртэл дэлхий даяар урьдчилан сэргийлэх боломжтой бүх өвчнөөс вакцины тусламжтай холуур тойрч байсан. Жишээлбэл, 2009 онд дэлхийг өвчлүүлж байсан H1N1 вирусийн үед ДЭМБ-аас Монгол улсад тусламжийн байдлаар вакцин оруулж ирж вирусийн голомтыг дарсан. Тухайн үед вакцин хийлгээгүйн улмаас жирэмсэн эхчүүд халдвар тээж халдварын хоёр дахь шуургыг эхлүүлсэн гашуун түүх бий.

Тиймээс вакцин хийлгэхгүй үлдэх хэсэг хүмүүс нь коронавирусын хоёр дахь давлагааг эхлүүлэх эрсдэл үүсгэж байгаагаа ойлгохгүй байх шиг.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ сайд вакцины эхний тунг хийлгэж байгааг шууд дамжуулсан билээ. Түүний тухай олон хүмүүс сэтгэгдэл үлдээж, хардсан сэтгэлийн харангыг үзүүллээ. “Хятад вакцин хийлгэж үхээд яахав, ийм вакцин авахын оронд өрөө багасгахгүй яасан юм” гэцгээж байлаа.

“Энэтхэг хор хийлгэхгүй, Хятад вакцин ч хийлгэхгүй” гэх Монголчууд минь вакцины хортой үгүйг нь ялгах нарийн шинжлэх ухаанд суралцсан хосгүй эрдэмтэд байсныг сая л мэдлээ.

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр тусламжаар гуйсан хэдэн вакцинаа өөлж суугаа Монголчуудыгаа хараад инээх, уйлах зэрэгцэх. Өөрсдөө авах мөнгөтэйдөө, зохион бүтээх техник технологитой доо ингэдэг бол ч яая гэхэв. Эцсийн эцэст вакцин хийлгэх, хийлгэхгүй нь таны дур учир сайн тунгааж шийдвэрээ гаргаарай.

  • Идэр од гэж үнэгний гавар юугаа хуцаад бнаа улс даяараа дархалаажуулалт хийлгэнэ анх ковидын халдвар тархаж бхд одоохон вакцин авчир гээд орилоод бсн иргэд өнөөдөр юу вэ дэлхий нийтээрээ хийлгэж бна бидний нялх балчирууд хүртэл товлолт вакцинд бнга хамрагдаж бна яасан муу санаатай болцынбэ монголчууд хүнээ бждээ эх орон элгэн саднаа алчив гэж яадаа байз

Холбоотой мэдээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн зураг шалгарчээ

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээ

2021-03-04

Төрийн өмчийн их сургуулиуд цаашид хамтарч ажиллахаар болжээ

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах сана

2021-03-04

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-04

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...