Хятад вакцин хийлгэсэн хүн юу гэж хэлэв?

2021-02-23 Дэд онцлох 2

БНХАУ-д Sinopharm, Sinovac Biotech болон CanSino гэх гурван төрлийн вакцин үйлдвэрлэгдэж байгаа. Түүнээс хамгийн түрүүнд дэлхий нийтэд мэдэгдэл хийж албан ёсоор танилцуулсан Sinopharm-ийн вакцин саяхан манай улсад орж ирсэн юм. Энэ нь олон хүмүүст “Хятад вакцин олиг байхгүй” гэсэн хар төрүүлж эхэллээ. Угтаа бол уг вакцин нь олон улсад хэрэглэгдэж эхлээд багагүй хугацааг ардаа үдэж, тодорхой хэмжээнд судалгаа шинжилгээ хийгдсэн байна.

Sinopharm вакциныг одоогоор нэг сая гаруй хүн хийлгэсэн байна. Тухайн хүмүүст үзүүлсэн шинж тэмдэг дээр үндэслэж 79 хувийн үр дүнтэй байсан гэж гарчээ. Уг вакциныг Веро гэх идэвхгүй вирусээс гаргаж авдаг бөгөөд тухайн аргыг олон арван жилийн турш бусад томуу төст өвчний вакцин гаргаж авахад ашиглаж ирсэн билээ.

Үр дүнгийн судалгаа хийгдсэний дараа БНХАУ-д уг вакциныг баталсан бөгөөд 12 сараас эхлэн олон нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон.

Вакциныг олон улсад гаргаж эхэлсэн өдрөөс эхлүүлэн бусад улс орнуудад мөн олон янзын судалгаа хийгдэж эхэлсэн байна. Жишээ нь Арабын Нэгдсэн Эмират улсад уг вакцин нь 86 хувийн үр дүн үзүүлсэн гэсэн судалгаа гарсан.

Вакцин хийлгэсэн хүний тухайд…

Шанхайд амьдардаг 31 настай Will Henry гэх багш залуу АНУ-д байгаа гэр бүл дээрээ очихын тулд вакцинд хамрагдах шаардлагатай болж БНХАУ-ын Sinopharm вакциныг хийлгэжээ.

Сэтгүүлч: Та нэг сарын эхээр вакцины эхний тунг хийлгэж хоёр дахь тунг дараа сард нь хийлгэсэн. Таны биед ямар нэг зовиур илэрсэн үү?

Henry- “Намайг вакцин хийлгэхээр очиход тэнд маш их хүн байсан. Хийлгэсний дараа биеэ чагнаж хэсэг суусан. Надад элдэв гаж нөлөө огт илрээгүй. Уг нь вакцин хийлгэсний дараа биед өөрчлөлт гарах нь эрүүл зүйл. Надад тийм зүйл мэдэгдэхгүй байсан нь нэг талаараа намайг бага зэрэг айлгасан. Уг вакцинд анх тийм ч их найдлага тавихгүй л байлаа. Гэхдээ олон улс хүлээн зөвшөөрсөн гэдгийг нь дуулаад сэтгэл тайвширсан.” гэжээ.

эх сурвалж- Fortune.com

Холбоотой мэдээ

Мутацид орсон коронавирус вакцинд тэсвэртэй байж магадгүй

Коронавирус анх гарсан мөчөөсөө л хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг авч одож байгаа. Хэдийгээр эрдэмт

2021-03-04

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...