Дэлхийн хамгийн хачирхалтай заншлууд

2021-02-23 Нийтлэл 0

Дэлхийн өнцөг булан бүрд орших есөн шидийн уламжлал, зан заншлуудыг дурдаад байвал Монголын маргааш дуусахгүй биз. Гэхдээ үнэн гэхэд итгэхэд бэрх хамгийн хачирхалтай 10 заншлыг хүрье.

Нас барсан хүнтэй бүжиглэдэг заншил

Мадагскарт хийдэг нас барсан хүнтэй бүжиглэдэг заншил хаанаас яагаад үүссэнийг ёстой тэнгэр л мэдэх байх. Тэд талийгаачийг шинэ даавуугаар ороогоод амьд хөгжмийн аян дээр гар дээрээ өргөн бүжиглэдэг аж. Уг үйл ажиллагааг 7 жилдээ нэг удаа хийдэг гэнэ.

Шинэхэн гэрлэсэн хосууд бүх аягаа тавгаа хагалдаг ёсон

Германд шинэхэн гэрлэсэн хосууд хурмынхаа дараа бүх аяга тавгаа хагалж, дараагаар нь бүгдийг нь хамт цэврэлэдэг ёс байдаг гэнэ. Энэ нь аз жаргалтай, хүнд хэцүү бүх цаг үеийг хамтдаа туулж чадна гэдгийг нь баталдаг байна.

Хүүхдээ шидэх нь аз авчирна

Энэтхэгт 15 метрийн өндөртэй сүмээс шидэж хүүхэддээ аз жаргал авчирдэг 500 жилийн уламжлал байдаг аж. Хүүхдийн гэр бүл доор нь тосч авдаг гэнэ.

Сармагчин хооллох ёсон

Тайландад сармагчин хооллох ёслол болж нийт 3000 кг жимсийг зөвхөн тэдэнд зориулж овоолж тавьдаг ажээ.

Англид хамгийн инээдтэй царай гаргах тэмцээн болдог

1267 оноос өдийг хүртэл хамгийн инээдтэй царай гаргах Англид болдог байжээ. Уг тэмцээний 4 удаагийн ялагч залуу царайгаа илүү инээдтэй болгохын тулд шүдээ авхуулж байжээ.

Бразилчууд үхсэн хүний чандар иддэг

Хайртай нэгнээ өөд болоход араас нь гашуудах хамгийн хачин аргыг Бразилчууд бодож олсон бололтой. Явсан хүнээ үүрд өөртэй нь хамт байна гэсэн утгыг билэгдэж чандарыг нь иддэг гэнэ. Өөд болсон хүнийхээ чандарыг гэр бүл, хамаатан садангаараа хуваан авч зооглодог аж.

Хүн үхэх бүрд хуруу тайрах ёс

Индонези замбараагүй, ойлгомжгүй, хачин зан заншлаараа олонд танигдсан улс. Гэр бүлийх нь хэн нэгэн өөд болох бүрт сэтгэлийн шанлалаа илэрхийлж биеийн зовлон хүртдэг аж. Үхэгсэдийн сүнсийг баясгах зорилгоор өөрийн хурууны үеийг тайрч хаядаг аж.

Жирэмсэн эхнэрээ өргөөд халуун цогон дээр алхах ёс

Хятад улсад нөхрүүд давхар биетэй эхнэрээ өргөн халуун цогон дээр алхах юм бол эхнэр нь зовлонгүй амарждаг гэж итгэдэг аж. Нөхрийн хөл түлэгдэхийг үзээд эхнэр тайван амаржих боломжтой л юм байх даа.

Гэрлэсэн хосууд гурван өдөр нойлын өрөө орж болохгүй

Гэрлэсэн хосуудыг сайхан амьдруулах гэж есөн шидээр л үзэж тарж байна даа. Үүний нэг жишээг дурдах юм бол. Тидонг гэгдэх нэг овогт дөнгөж гэрлэсэн хосуудыг гурван өдөр нойл ашиглахгүй, усанд орохгүй тэсвэл сайхан амьдарна гэж итгэдэг байна. Ингэхийн тулд хосууд маш бага идэж, бараг л шингэн зүйл уухгүй байдаг гэнэ.

Хятад, Энэтхэгийн зарим хэсгүүдэд хүүхдийнхээ ихэсийг иддэг ёс байдаг

Ээж алдагдсан эрдэс бодис, хэрэгтэй амин дэмээ эргүүлэн авахын тулд хүүхдийнхээ ихэсийг иддэг аж.

Холбоотой мэдээ

Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буя

2021-03-03

Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вак

2021-03-02

Найрал хөгжмийг орлох төгөлдөр хуурийн ая “Boogie-woogie”

Буги-вуги (англ. Boogie-woogie) нь афро-америкчууд 1870-аад оноос үүсгэн хөгжүүлж 1920-иод оны эцсээ

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...