Вакцин хийлгэсэн шөнө бүтэн нойртой хонож чадаагүй…

2021-02-26 Дэд онцлох 0

Дэлхий даяар өдөр бүр тав хүртэл сая хүнийг вакцинд хамруулж байгаа. Гэсэн хэдий ч хүмүүсийн вакцины тухай мэдлэг хумигдмал болоод дараагийн үр дагаврын тухай олон янзын таамаг дэвшүүлж нэлээд бүрхэг ойлголттой байсаар байна.

Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд байгаа вакцинд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдлээс та бүхэнд хуваалцаж вакцины талаарх үл итгэсэн байдлыг тайлах гэсэн юм.

АНУ, ХБНГУ улсын Pfizer вакцин хийлгэсэн Kathryn H. Dao-

Pfizer вакцин тухай: Уг вакцин нь вирусийн дээжээс биед суулгадаг РНХ төрлийн вакцин бөгөөд хүний биед орсон даруй вирусийн эсрэг дархлааг суулгаж өгдөг. Вакциныг хийлгэснээр вирусийн халдвар авах, мутацид орох зэрэг аюул байхгүй.

Би вакцин нээлтээ хийсэн даруй сайн дураар туршилт хийлгэсэн цөөн хэдэн хүмүүсийн нэг. Цар тахлыг хумхийн тулд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байсан учир уг вакциныг хийлгэсэн.

Эхний тунг хийлгэсний дараа:

Намайг вакцин хийлгэхээр очих үед биеийн хэм 36 градус байсан. Зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурсны дараа шүлс, шээс, цуснаас шинжилгээ авч эцэст нь коронавирустэй эсэхийг үзсэн. Ямар нэг өөр халдварт өвчингүй, жирэмсэн биш болохыг тогтоосны дараа вакциныг хийсэн.

Вакциныг шахах үед биед зовиур илрээгүй ч 8 цагийн дараа гар хөндүүрлэж халуу оргиж байгаа нь мэдрэгдсэн. Бага зэрэг толгой өвдөж, гар хөндүүрлэж байсан учир тэр шөнө сайн нойр авч чадаагүй хоносон. Маргааш өглөө нь миний халуун 38 хэмд хүрсэн байсан. Өвчин намдаах эм уусны дараа зовиур арилж эргээд хэвийн байдалдаа орсон.

Хоёр дахь тунг хийлгэсний дараа:

Эхний туршлагаасаа суралцаад өвчин намдаагчийг 8 цаг тутамд ууж байсан болохоор гарын хөндүүр, толгойн өвчин харьцангуй бага байсан. Эхний шөнөдөө бүтэн нойртой хонож дөрвөн өдрийн дараа л гэхэд хэвийн байдалдаа орсон. Тэр мөчид миний дотор онгойж вакцины үйлчилгээ хэр сайн байгааг ухаарсан юмдаа. Хонгилын үзүүрт гэрэл тусах шиг санагдаж энэ бүх хөл хорио, тахалт өвчин дуусгавар болох боломжтой юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн билээ.

Түүний зөвөлгөө:

Вакцины тухай сөрөг сэтгэгдэл, эрсдэлийн тухай судалгаа маш их байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байгааг ойлгож байна. Гэхдээ хүмүүс учирч болох эрсдэлийг хэтэрхий их тусгаж аваад боломжит эерэг хувилбарыг бодож үзэхгүй байх шиг. Вакцинд итгэж, эмч ажилчдын бүтээн байгуулалтад итгэж, гэрэлтэй ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай.

Их Британи улсын АстраЗенека вакциныг хийлгэсэн Amber Jamieson-

Би өөрийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө вакцин хийлгэх шийдвэрийг гаргасан. Хөл хорионд өнгөрүүлсэн цаг үе асар хүн байсан бөгөөд дэлхий даяар олон сая хүний амь эрсдэж байгаа нь хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Тиймээс үүнийг зогсоох боломж юу л байна тэр бүгдэд хувь нэмрээ оруулахыг хүссэн.

Эхний тунг хийлгэсний дараа:

Вакцин хийлгэсэн даруй гар бадайрч байгаа нь мэдрэгдсэн. Гэртээ очсон даруй сульдаж эхэлсэн бөгөөд орондоо маш эрт ороод нам унтаад өгсөн. Өглөө сэрэх үед бие зарайсан мэдрэмж төрж байсан нь ханиад хүрэх үеийнхээс арай өөр санагдсан. Харин шөнө болоход миний халуун 38 хүрч сэтгэл зовоож эхэллээ.

Би эмээр халуунаа дараад унтсан бөгөөд хоёр өдрийн дараа гэхэд биеийн байдал эргээд хэвийн болж байгааг анзаарсан юм. Үүний дараа сувилагчтай холбогдож шинж тэмдгээ хэлэхэд вакцины үзүүлэх хам шинжүүдийн тухай мэдээлэл өгсөн. Үүнээс хойш сэтгэл дагаад ч тэр үү биеийн байдал эрс сайжирч зүгээр болсон бөгөөд вакцины хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулж, зоригтой алхам хийсэндээ маш их баяртай байгаа.

БНХАУ-ын Синофарм вакцины тухай:

Бээжинд амьдардаг 34 настай залуу 2020 оны 6 сард уг вакцины туршилтын үе шатанд хийлгэж нууцлалын гэрээнд гарын үсэг зурсан тухайгаа сая ам нээжээ. Түүнд бусад вакцинаас ялгаатай нь ямар ч гаж нөлөө илрээгүй бөгөөд хоёр дахь тунг хийлгэх хүртлээ халуун ногоо, спирт огт хэрэглэлгүй гам барьж байжээ.

Хятад вакцины тухай дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Эх сурвалж- cnbc.com

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бат

2021-04-10

“Хөл хорионы үеэр 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж д

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...