“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

2021-02-27 Дэд онцлох 0

“Оюу толгой” компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.

Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлснийг бид мэдээлж байсан. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог “Рио Тинто” компани гаргасантай холбоотой.

 

ТЕГ-аас “Оюу толгой” компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл “Рио Тинто” компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлснийг дээрх төлбөр илтгэж байна. Цаашид 400 гаруй тэрбум төгрөг төлөх хүлээлттэй байгааг эх сурвалж хэллээ.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бат

2021-04-10

“Хөл хорионы үеэр 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж д

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...