Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Ланд круйзер 200” маркийн автомашинаараа осол гаргасан уу

2017-09-19 Нийгэм 0

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон талаарх мэдээ сошиалд тарсаар байна. Нэг хэсэг жиргээчид автомашиныг Засаг дарга өөрөө унаж явсан, мөн согтуу байсан талаар бичиж байгаа бол нөгөө хэсэг нь жолооч нь ийм болсон хэмээцгээж байна.

Харин Засаг даргын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ. Засаг дарга Ц.Мөнхнасан нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсон байдаг. Харин сар гаруйн өмнөөс “Ланд круйзер 200” маркийн автомашин хөлөглөх болжээ. Орон нутгийн хөрөнгөөр албан хэрэгцээндээ тус автомашиныг өнгөрсөн долдугаар сард худалдан авсан байна.

Гэсэн ч Засаг ноёнд шинэхэн автомашин нь удаан тэссэнгүй бололтой. Тус автомашины осол энэ сарын 17-нд болсон бөгөөд зураг дээрээс харахад блокон хашааг нэлээд хүчтэй мөргөжээ.

Холбоотой мэдээ

Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохио

2021-10-16

Хотын даргын шийдвэрээр Камертон хамтлаг тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зо

2021-10-16

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...